Эхлэл Гадаад ТОЙМ: Мьянмарт газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн амь үрэгдлээ
ГадаадМэдээ

ТОЙМ: Мьянмарт газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн амь үрэгдлээ

Хуваалцах
Хуваалцах

Мьянмарын төв хэсэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2000 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн шархдаад байна. Газар хөдлөлтийн төв нь Сагаингийн ойролцоо, тус улсын хоёр дахь том хот Мандалайгаас холгүй байсан билээ.

Үндэсний гашуудлын долоо хоног зарлав

Мьянмарын Цэргийн Засгийн газар үндэсний гашуудлын 7 хоног зарлаж, газар хөдлөлт болсон цаг болох 12:51-д хохирогчдын дурсгалыг хүндэтгэн нэг минутын чимээгүй байдал зарлахаар болжээ.

Хөрш орнуудад ч хохирол учрав

Газар хөдлөлтийн нөлөө хөрш орнуудад ч мэдрэгдсэн байна. Тайландад 18 хүн амиа алдаж, ихэнх нь Бангкок хотод барилгын талбайд байсан ажилчид байжээ.

Аврах ажиллагаа үргэлжилж байна

Одоогоор Мьянмар болон Тайландад аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч газар хөдлөлтийн дараах эхний 72 цагийн чухал хугацаа дууссан тул амьд үлдэгсдийг олох найдвар буурч байна. Нутгийн оршин суугчид хоол хүнс, ус, орон байрны хомсдолд орж, гадаа хонож байгаа тухай мэдээлэл гарчээ.

НҮБ: “Мьянмарт нөхцөл байдал хүндэрч байна”

НҮБ-ын мэдээлснээр, энэхүү газар хөдлөлт Мьянмарт өрнөж буй дөрөв дэх жилдээ үргэлжилж буй иргэний дайны хямралыг улам хүндрүүлж байна. Газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол учирсан хэдий ч тус улсын цэргийн удирдагчид босогчдын эсрэг агаарын цохилтоо үргэлжлүүлж байгаа талаар мэдээлэл гарчээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: The Guardian, Reuters, AP News

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Бөхчүүд өөрсдөө ариун цэврээ сахих чадваргүй учраас холбооноос гарыг нь арчуулдаг болжээ

Монголын үндэсний бөх бол монгол түмний олон зуун жилийн түүх, уламжлал, ёс...

МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...