Эхлэл Мэдээ Үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж төхөөрөмжтэй болно
МэдээНийгэм

Үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж төхөөрөмжтэй болно

Хуваалцах
Хуваалцах

Нийслэл хотод агаар, ус, хөрс, дуу чимээ, үнэрийн бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид ажиллалаа. Тус лаборатори нь Улаанбаатар хотын агаарын чанарыг 13 автомат суурин станц дээр 6 үзүүлэлтээр, гадаргын болон хаягдал бохир усны хяналт шинжилгээг сар бүр 8-17 цэгт 10-23 үзүүлэлтээр, хөрсөн дэх хүнд металлыг 7 үзүүлэлтээр, агрохимийн шинж чанарыг 6 үзүүлэлтээр тодорхойлж, агаар, ус, хөрсний чанарын хяналт шинжилгээг хийдэг байна. Гэвч агаар, ус, хөрс, дуу чимээ, үнэрийн бохирдлыг нарийвчлан тодорхойлох техникийн боломж бүрдээгүй байгааг онцолж, цаашид бохирдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлохын тул шинжилгээний тоо хэмжээ, нэр төрөл, чанар, цар хүрээг нэмэгдүүлэх, багаж төхөөрөмжийг шинэчлэх, олон улсын түвшинд хүргэх, инженер техникийн ажилтнуудыг чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг байгааг тус лабораторийн удирдлагын зүгээс танилцууллаа.

Үүний дараа БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасангийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үнэрийн бохирдлыг тодорхойлох техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд олон улсад өргөн ашиглагддаг үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж, дагалдах тоног төхөөрөмжийг тус лабораторид авч өгөхөөр шийдвэрлэсэн тухай мэдэгдэв. Түүнчлэн БОУАӨЯ-наас БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах МОН-21” төслийн хүрээнд лабораторийн барилга шинээр баригдаж, агаар, ус, хөрсөн дэх бохирдлыг 100-аас доошгүй үзүүлэлтээр тодорхойлох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

TVНийгэм

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

Нийгэм

МИАТ: Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын...