Эхлэл Мэдээ Монголд хүчтэй газар хөдлөлт болох магадлал 30-50 хувь гэж үздэг
Мэдээ

Монголд хүчтэй газар хөдлөлт болох магадлал 30-50 хувь гэж үздэг

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Манай улс Евразийн хавтан болон Энэтхэгийн хавтангийн хөдөлгөөнөөс үүдэлтэй геологийн хүчдэлийн нөлөөнд оршдог.

Монгол оронтой ойролцоох тектоник хавтангууд

Евразийн хавтан – Монгол орны ихэнх хэсгийг хамарч, Европ, Азийн уудам нутгаар үргэлжилдэг.

Энэтхэгийн хавтан – Умард зүгт шахагдан, Евразийн хавтантай мөргөлдөж, уулс үүсгэх болон газар хөдлөлт үүсэх шалтгаан болдог.

Сибирийн кратон болон Алтай-Саян нумархаг бүс – Эдгээр геологийн бүтэц нь Монгол дахь газар хөдлөлтийн идэвхжилд нөлөөлдөг.

Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдэл

Өндөр эрсдэлтэй бүс нутаг: Монголын баруун болон төвийн бүсүүд, ялангуяа Алтай, Хангай, Говь-Алтайн нуруу орчмын бүс газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй.

Түүхэн томоохон газар хөдлөлтүүд: 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлт (7.9 магнитуд) нь ихээхэн хохирол дагуулж байжээ.

Эрсдэлийн хувь:

Судалгаагаар Монгол Улсад 6 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 50 жилийн дотор болох магадлал 30–50 хувь гэж үздэг.

Монгол орны газар хөдлөлтийн эрсдэл өндөр тул ялангуяа Улаанбаатар хотод хүн амын нягтаршил их, барилга байгууламжийн тэсвэржилт харилцан адилгүй учир урьдчилан сэргийлэх арга хэмжээг онцгойлон анхаарах шаардлагатайг та бид хэдхэн хоногийн өмнө Мьянмарт болсон байгалийн гамшгаас харсан билээ.

Магнитуд нь газар хөдлөлтийн хүчийг хэмжих нэгж бөгөөд Рихтерийн шаталбараар (ML) эсвэл Момент магнитудын шаталбараар (Mw) хэмжигддэг.

Магнитуд 6.0–6.9: Хүчтэй газар хөдлөлт бөгөөд барилга байгууламжид ноцтой хохирол учруулж болзошгүй.

Магнитуд 7.0–7.9: Маш хүчтэй – томоохон газар хөдлөлт үүсгэж, газар нутагт их хэмжээний эвдрэл учруулна.

Магнитуд 8.0 ба түүнээс дээш: Сүйрлийн хүчтэй – өргөн хүрээний гамшиг үүсгэх хэмжээний газар хөдлөлт.

Монголд 6.0 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлтүүд өмнө нь хэд хэдэн удаа болсон тул барилга, дэд бүтцийн газар хөдлөлтөд тэсвэртэй байдалд анхаарах шаардлагатай.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...

Мэдээ

Б.ОРХОНБАЯР: Манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа

Даян аварга Б.ОРХОНБАЯР: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...