Эхлэл Гадаад Ричард Чемберлен 90 насандаа таалал төгслөө
ГадаадМэдээ

Ричард Чемберлен 90 насандаа таалал төгслөө

Хуваалцах
Хуваалцах

Холливудын алдарт жүжигчин, “Dr. Kildare” эмнэлгийн драм болон “Shogun” цувралын гол дүрээрээ алдаршсан Ричард Чемберлен 90 насандаа таалал төгслөө гэж түүний олон нийттэй харилцах төлөөлөгч BBC-д мэдээллээ.

Чемберлен “Шогун”, “The Thorn Birds” (Өргөст модны шувуу) зэрэг алдартай кинонд гол дүр бүтээж, “мини цувралуудын хаан” хэмээн нэрлэгдэж байсан.

Тэрбээр орон нутгийн цагаар бямба гаригийн шөнө Хавайн Вайманало хотод цус харвасны улмаас хүндрэл үүсч нас барсан гэж түүний төлөөлөгч Харлан Болл баталсан байна.

Тэр ердөө хэдхэн цагийн дараа 91 нас хүрэх байжээ. Чемберлений удаан хугацааны хамтрагч Мартин Раббетт түүнийг “гайхалтай, хайр дүүрэн сүнстэй хүн” хэмээн дурссан байна.

Ричард Чемберленыг монголчууд “Өргөст модны шувуу” (The Thorn Birds) кинонд санваартан Ральф де Брикассарын дүрийг бүтээснээр нь илүүтэй таньдаг билээ.

Энэ дүр нь түүний хамгийн алдартай, сэтгэлд хоногшсон дүрүүдийн нэг юм.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...