Эхлэл Гадаад Ангараг гаригийн тоосонцор сансрын нисгэгчдэд ноцтой аюул учруулна
ГадаадМэдээ

Ангараг гаригийн тоосонцор сансрын нисгэгчдэд ноцтой аюул учруулна

Хуваалцах
Хуваалцах

Ангараг гаригийн хорт тоосонцор улаан гариг руу хийх ирээдүйн аяллыг сансрын нисгэгчдэд тун аюултай болгож, ноцтой хамгаалалтын арга хэмжээ авах шаардлагатай болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.

GeoHealth сэтгүүлд өнгөрсөн сард нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар, Ангараг гаригийн тоос нь цахиур, гипс, перхлорат болон нанофаз төмрийн исэл зэрэг хорт бодис агуулдаг бөгөөд энэ нь сансрын нисгэгчдийн эрүүл мэндэд амь насанд аюултай нөлөө үзүүлж болзошгүй аж.

Уушгинд үзүүлэх аюул

АНУ-ын Өмнөд Калифорнийн Их Сургуулийн (USC) Keck Анагаах Ухааны Сургуулийн оюутан, судалгааны хамтрагч Жастин Ван CNN-д өгсөн мэдээлэлдээ “Ангараг гаригийн тоос маш нарийн ширхэгтэй тул сансрын нисгэгчдийн уушгинд удаан хугацаанд үлдэж, цусны урсгалд шингэх магадлалтай” гэж тайлбарлажээ. Мөн судалгаагаар тогтоосноор, сансрын нисгэгчид сансрын туяаны нөлөөгөөр уушгины фиброз үүсэх эрсдэлтэй бөгөөд цахиур болон төмрийн исэл зэрэг бодис нь уушгины өвчлөлийг нэмэгдүүлэх магадлалтай аж.

Бусад эрүүл мэндийн эрсдэлүүд

Вангийн онцолсноор, Ангараг гаригийн хөрсөнд илэрсэн перхлорат гэх химийн нэгдлүүд нь бамбай булчирхайн үйл ажиллагааг доголдуулах, апластик анеми буюу цусны эсийн үйлдвэрлэлийг зогсоох өвчин үүсгэх аюултай байна.

Хамгаалах арга хэмжээ

Ангараг гаригаас дэлхий рүү буцах урт хугацаа болон харилцаа холбооны саатлыг харгалзан үзвэл, хамгийн чухал арга хэмжээ нь тоосны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх явдал юм. Судалгаанд дурдсанаар:

Тоос шүүх систем

Кабин цэвэрлэгээ

Цахилгаан статик түрхэх төхөөрөмж зэрэг технологийг ашиглах нь оновчтой шийдэл гэжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Гадаад

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи алагджээ

2026 оны хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израилийн зэвсэгт хүчин хамтран Ираны...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Гадаад

Бяцхан Панчи анхны халуун тэврэлтээ авлаа

Японы Ичикавагийн амьтны хүрээлэнд төрсөн бяцхан сармагчин Панчи (Punch-kun) хэд хоногийн турш...