Эхлэл Гадаад Хятадын шинжлэх ухааны “Уран зөгнөлт форум 2025” Бээжинд эхэллээ
ГадаадМэдээ

Хятадын шинжлэх ухааны “Уран зөгнөлт форум 2025” Бээжинд эхэллээ

Хуваалцах
Хуваалцах

Хятадын шинжлэх ухааны “Уран зөгнөлт форум 2025” өчигдөр Бээжинд албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь нээлтийн ёслол, форумууд, уралдаан тэмцээнүүд, салбарын сурталчилгааны үйл ажиллагаа болон олон нийтийн оролцоотой үйл явдлуудаар өрнөх юм.

Бээжин хотын Шоугангийн Олон Улсын Конвенц, Үзэсгэлэнгийн Төвд болж буй уг форумын үеэр зочид immersive буюу бүх мэдрэхүйг хамарсан үзэсгэлэнг үзэж, уран зөгнөлт ертөнцөд аялж байна.

Мөн шинжлэх ухааны уран зөгнөлт карнавалаар оюутнууд VR төхөөрөмж ашиглан виртуал орчинд ажиллаж, механик гар төхөөрөмжтэй харилцаж, XR интерактив тоглоом туршиж байна.

Энэхүү конвенц нь уран зөгнөлт шинжлэх ухааныг хөгжүүлэх, олон нийтийн сонирхлыг татах, технологийн шинэ ололтуудыг танилцуулах зорилготой юм.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Xinhua (Зурагчин: Zhang Chenlin)

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...