Эхлэл Мэдээ СУМЫН ЗААН Б.ЦАГААНБАНДИ ГУРАВ ДАХИА ТҮРҮҮЛЭВ
Мэдээ

СУМЫН ЗААН Б.ЦАГААНБАНДИ ГУРАВ ДАХИА ТҮРҮҮЛЭВ

Хуваалцах
Хуваалцах

Сумын цолтон залуу бөхчүүдийн 124 дэх удаагийн барилдаанд 576 бөх барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-326 анги, Увснуур дэвжээний бөх, сумын заан Батбаатарын Цагаанбанди 10 даван түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд дэвжээний бөх, сумын заан Отгонбаярын Чадалбат үзүүрлэв. Гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын заан Дармаабазарын Мөнхтулга, тавд Ховд аймгийн Булган сумын харьяат, Эв Монгол клуб, Юү Эм Би ХХК, Ховд дэвжээний бөх заан Б.Баярмагнай, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, ЗХ-016 бригад, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Ч.Даваадорж нар шалгарлаа. Есөд Увсын заан Э.Түмэннасан, Булганы заан Н.Баатархүү, С.Жавхлан, Архангайн залуу бөх Ө.Пэрэнлэйжамц (дархан аварга Г.Өсөхбаярын хүү) нар үлдэв. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан”-ы шагналыг Архангай аймгийн Хайрхан сумын заан Ч.Даваадоржид, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат залуу бөх Ө.Пэрэнлэйжамцад тус тус олголоо. Шагналыг уламжлал ёсоор Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Хонгорын талын хүчтэн” ҮБХ-ны тэргүүн Алтанцэцэгийн Ганзориг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү нар гардууллаа. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн заан Намсрайн Жамьянсүрэнгийн ач охин бариач Янжиндулам “Цолд ойрхон бөх”-өөр сумын заан Б.Баярмагнайг тодруулан шагнав.Маргааш буюу гуравдугаар сарын 29-ний Бямба гарагт 15:00 цагаас “Бест буйдан” ХХК-ийн нэрэмжит “БЕСТ БАЗЕР” чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаантай.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...