Эхлэл Нийгэм Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 5 санал гаргажээ
Нийгэм

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 5 санал гаргажээ

Хуваалцах
Хуваалцах

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн өчигдөр Дархан-Уул аймагт боллоо.

Зөвлөгөөнийг хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих, мал аж ахуй, тэжээл үйлдвэрлэлийн зорилтыг танилцуулах, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорлигоор явуулсан байна. Энэ үеэр салбарын мэргэжилтнүүд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх төрийн дэмжлэгийн талаар танилцуулсан бол мах, сүүний үхэр, тахиа, зөгийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдийн туршлагыг танилцуулжээ.

Зөвлөгөөний дүнд оролцогчид дараах 5 саналыг гаргажээ.

Үүнд:

Малын тэжээл тариалах зориулалтаар тариалангийн талбайг шинээр олгох, захиалгат тэжээл тариалалтын үйлчилгээг нэвтрүүлэх;

Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах, экспортлох боломжийг бүрдүүлэх;

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг татвараас чөлөөлөх, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттөө зээлийг урт хугацаагаар олгох, тэжээлийн ургамал тариалахад урамшуулал өгч дэмжлэг үзүүлэх;

Хээлтүүлэгчийг үржлийн цөм сүргээс бэлтгэж, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах;

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бэлчээрийн ургамлын төрөл зүйл цөөрч зөгий бэлчээргүй болсон өнөө үед газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүд талбайгаа зөгийн аж ахуй эрхлэгчдэд ашиглуулж хамтран ажиллах санал гаргажээ. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнд Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болон аймгуудын ХХААГ-ын дарга нар, малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгчид тэргүүтэй 100 гаруй хүнийг хамруулав.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МОНГОЛ ЦАХИМ СОНИННийгэм

Тэтгэвэр ба махны үнэ: Ахмадуудын амьдрал бодитоор хаана байна вэ?

Танд “МОНГОЛ ЦАХИМ СОНИН”-ы нийтлэлийг хүргэж байна. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа,...

TVНийгэм

ВИДЕО || Ахмадын бүрэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгох жагсаал үргэлжилсээр байна

Ахмадууд даваагаас баасан гаригт 12:00 цагаас 16:00 цаг хүртэл жагсаж байна.

TVНийгэм

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.www.mojotv.mn

Нийгэм

ХАТАН ТУУЛЫГ УСААР НЬ ШИНЖИХҮЙ

Р.Чүлтэмсүрэн Харь холоос нутаг усаа санахад хатан Туул гол минь нүдэнд харагддаг...