Эхлэл Гадаад ӨМНӨД СОЛОНГОСЫН ЗҮҮН ӨМНӨД БҮС НУТАГ ТҮЙМЭРТЭЙ БАЙНА
ГадаадМэдээ

ӨМНӨД СОЛОНГОСЫН ЗҮҮН ӨМНӨД БҮС НУТАГ ТҮЙМЭРТЭЙ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүс нутагт энэ сарын 21-нд эхэлсэн ойн түймэрт дөрвөн хүн амь үрэгдэж, 1,500 орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна.

Түймэр Санчёнг хошуунд эхэлж, улмаар бусад бүс нутагт тархаж, нийт 3,286 га газар шатаад байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд гурван гал сөнөөгч, нэг төрийн албан хаагч байжээ.

Засгийн газар Улсан хот болон Хойд, Өмнөд Гёнсан аймгуудад онц байдал зарлажээ. Түймрийг унтраах ажиллагаанд 1,600 гаруй аврагч, 35 нисдэг тэрэг, олон тооны техник хэрэгсэл дайчлагдан ажиллаж байна. Хүчтэй салхи, хуурай нөхцөл байдал түймрийн тархалтыг улам хүндрүүлж байгаа. Одоогоор түймрийн 25 хувийг хяналтад аваад байгаа бөгөөд гал унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалжууд: Reuters, ABC News, Bloomberg, Anadolu Agency

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...