Эхлэл Мэдээ ОУОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР КИРСТИ КОВЕНТРИ СОНГОГДЛОО
Мэдээ

ОУОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР КИРСТИ КОВЕНТРИ СОНГОГДЛОО

Хуваалцах
Хуваалцах

Грекийн Коста Наварино хотноо өчигдөр болсон ОУОХ-ны 144 дүгээр чуулганаар Ерөнхийлөгчөө сонголоо. 41 настай Кирсти Ковентри Олон улсын олимпийн хорооны 10 дахь ерөнхийлөгчөөр 49 хүний саналаар сонгогдсон байна. Түүний хувьд энэ том албан тушаалд сонгогдож буй анхны эмэгтэй, анхны Африк гаралтай хүн болж байна. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ бол зүгээр нэг нэр төрийн хэрэг биш юм. Би энэ байгууллагыг маш их бахархалтайгаар, үнэ цэнийг эрхэм болгон удирдан чиглүүлэх болно гэдгээ та бүхнийхээ өмнө хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн та бүхний гаргасан шийдвэрт баярлаж байна. Хамтдаа бид олон гайхалтай ажлыг хийж бүтээх болно” гэжээ.

Тэрээр Зимбабве улсын Хараре хотод төрсөн бөгөөд усанд сэлэлтийн спортоор олимпийн наадамд 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл зэрэг нийт 7 медаль хүртэж байсан юм.

Мөн 2018 оны 9 дүгээр сараас улс төрд орж Зимбабве улсын Засгийн газрын Залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байжээ Шинэ ерөнхийлөгч ирэх зургадугаар сарын 23-нд үүрэгт ажлаа хүлээн авах юм байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

АЯНГА (Номын тэмдэглэл)

Хувиргаж, загварчилж, томъёолж, тэмтрэгдэх бүхнээ урлахаар шулуудсан сэтгэл хөдлөлөө өдөөн хатгахадХаранхуйлсан тэнгэрийн...

МэдээУлс төр

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН У.УРАНЧИМЭГ “ХЕРО” Б.БААТАРЫН “МОНГОЛ ХААН” ТӨСЛӨӨС ГАРЧ БУЙГАА ЗАРЛАЛАА

Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Монгол хаан” төслөөс гарч буйгаа зарлалаа. Тэрээр...

Мэдээ

Бөхмөрөн суманд газар хөдөлжээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн “Жигэртэй” гэдэг газар /сумын төвөөс хойд...

Мэдээ

Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг 5 дугаар...