Эхлэл Мэдээ ТАРХИ СЭРГЭЭЖ, НОЙРМОГ БАЙДЛААС “АВАРДАГ” ХҮНСНҮҮД
Мэдээ

ТАРХИ СЭРГЭЭЖ, НОЙРМОГ БАЙДЛААС “АВАРДАГ” ХҮНСНҮҮД

Хуваалцах
Хуваалцах

Хүний тархины үйл ажиллагааг дэмжиж, нойрмог байдлаас сэргээдэг дараах хүнс:

Эрч хүч өгч, анхаарал төвлөрүүлдэг хүнс

Хар шоколад – Тархины цусан хангамжийг сайжруулж, сэргэг болгодог.

Ногоон цай – L-theanine хэмээх амин хүчил агуулдаг тул төвлөрлийг нэмэгдүүлнэ.

Кофе – Кофеин нь анхаарал, ой тогтоолтыг түр хугацаанд сайжруулна.

Усан үзэм, жимсгэнэ (чидун, нэрс, аньс, бөөрөлзгөнө) – Антиоксидант ихтэй тул тархины хөгшрөлтийг удаашруулна.

Авокадо – Цусны эргэлтийг дэмжиж, тархины хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ.

Сэтгэл санааг сэргээх хүнс

Бүйлс, хушга, самар – Омега-3 агуулсан тул стресс, ядаргаа тайлж, сэтгэл гутралаас сэргийлнэ.

Банана – Доторхи серотонин нь тайвшруулах үйлчилгээтэй боловч ядрах, бухимдах үед эрч хүч өгдөг.

Өндөг – Холин хэмээх бодис агуулсан тул ой тогтоолтыг дэмжинэ.

Сүүн бүтээгдэхүүн ( тараг, йогурт, бяслаг) – Глутамин болон B12 витамины агууламжтай тул анхаарал төвлөрлийг дэмжинэ.

Тархи цэнэглэж, удаан хугацаанд сэргэг байлгах хүнс

Омега-3 ихтэй загас (яргай, туна, май, хулд) – Мэдрэлийн эсийн холбоог сайжруулж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлнэ.

Сагаган, овьёос, хөц будаа – Бие махбодын глюкозын түвшинг тэнцвэржүүлж, тархи тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ.

Хатаасан жимс (үзэм, чангаанз, хар чавга) – Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, эрч хүч өгнө.

Нойрмог байдлыг арилгах уух зүйлс

Лимонтой ус – Бие махбодыг сэргээж, ядаргааг багасгана.

Жүрж, анар, алимны шүүс – С аминдэм өндөр тул дархлаа болон анхаарал төвлөрлийг дэмждэг.

Цагаан гаа, нимбэгтэй цай – Цусны эргэлтийг сайжруулж, оюуны чадамжийг нэмэгдүүлнэ.

Хэрэв өдрийн турш нойрмог байдалд өртөмтгий байвал эдгээр хүнсийг хоолны дэглэмдээ оруулж, ус сайн ууж, хөдөлгөөнөө нэмэгдүүлэх нь чухал.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...