Эхлэл Мэдээ А.БАЯР: ТӨГССӨН СУРГУУЛИА ЗОРИОД ИРЛЭЭ
Мэдээ

А.БАЯР: ТӨГССӨН СУРГУУЛИА ЗОРИОД ИРЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Нийслэлийн хошой, Улсын тэргүүний, гадаад хэлний төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн гадна талбайд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилгаар ЕБС-ийн сурагчдын сурах орчныг аюулгүй, айдасгүй байлгах, үр хойчийнхоо эх оронч сэтгэлгээг бэхжүүлэх, бие биендээ хүндэтгэлтэй ханддаг хүнлэг иргэнийг бэлтгэх, туурга тусгаар Монгол Улсдаа төрснөөрөө бахархах үзэл санааны үнэ цэнийг ойлгуулах зорилготой Төрийн далбааг мандуулах арга хэмжээ “Тэмүүжин өрлөг” сургуулиас, 18 дугаар сургуулийн багш, сурагчдаар буухиаллаа.

Төрийн далбааг мандуулах үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Би 18 дугаар сургуулийн төгсөгч. Төгссөн сургуулиа зориод ирлээ. Баярмаа багштай манайх хими, биологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байлаа. Монгол Улсын төрийн далбааг мандуулж, зөв, хүнлэг, эх оронч иргэнийг бэлтгэх зорилгоо 23 жилийн дараа төгссөн сургуулиасаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Бидний ирээдүй гэрэлтэй, хойч үедээ итгэх хэрэгтэйг сурагч та бүхэн, сургууль, багшийн заах арга зүй, боловсрол олгох арга барил, мэдлэг, хандлагаас харж болдог. Эх оронч сэтгэл гэдэг өөрийн байгаа орчиндоо хог хаяхгүй байхаас л эхэлдэг шүү” гэлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн захирал Д.Ган-Уяа “Төрөлх сургуулиасаа өөрийн санаачилсан үйл хэргээ эхлүүлж байгаа НИТХ-ын дарга А.Баярынхаа цаашдын ажилд амжилт хүсье. Улс, нийслэлээ удирдах нөр их ажилд манай сургуулийн төгсөгч, бидний шавь манлайлж ажиллаж байгааг харах багш хүний бахархал. Та бүхний дунд ч ирээдүйн Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүд бий гэж багш нь үргэлж итгэдэг. Энэ санаачилга ганц манай сургуулиар дуусахгүй юм байна. Нийслэл, орон нутагт хэрэгжих санаачилга аж. Тиймээс шавийнхаа гэгээн, сайхан ажилд даган баясаж байна” гэдгийг онцоллоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...

TVМэдээ

МожоТВ 100.000 дагагчтай боллоо

🎉 МожоТВ 100.000 дагагчтай боллоо! www.mojotv.mn сайтын MOJOTV Mongolia-д итгэж, үргэлж хамт...

Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...