Эхлэл Улс төр “ЧИНГИС ХААН” ҮЗЭСГЭЛЭН ЧЕХ УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ДЭЛГЭГДЛЭЭ
Улс төр

“ЧИНГИС ХААН” ҮЗЭСГЭЛЭН ЧЕХ УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ДЭЛГЭГДЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээлээ.

Үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилгоор 700 орчим ховор нандин үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэлээ.

Үзэсгэлэн 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын...

TVУлс төр

У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.Тэрбээр тус аймагт хүрэлцэн...