Эхлэл Мэдээ Б.ОРХОНБАЯР АРСЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Мэдээ

Б.ОРХОНБАЯР АРСЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Жадамбын Одсүрэнгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, ХЦ-ийн 0208-р анги, “Кардеш” ХХК, “Дээдсийн жигүүр” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл үзүүрлэв.

Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сор кашемир” ХХК, “Цацрах Хангай” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Шаравдорж нар шалгарлаа.

Наймд улсын начин Б.Сосорбарам, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн заан Б.Баянсүх, аймгийн заан Ж.Хатанзоригт нар үлдэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...