Эхлэл Мэдээ УРИАНХАЙ СУР ХАРВАА || ӨВ СОЁЛ
МэдээӨв соёл

УРИАНХАЙ СУР ХАРВАА || ӨВ СОЁЛ

Хуваалцах
Хуваалцах

Эрийн гурван наадмын нэгэн төрөл сурын харваа нь Богд хаант Засгийн үед ихэд сэргээжээ. Харвааны үеийг мэргэ, шил, ноён, баатар, далд, шувтарга гэсэн үеүдэд хуваадаг байсан бөгөөд мэргэ үед зөвхөн алдар цуутай харваачид өрсөлддөг байв. Далд үед харьж яваа харваачид, шувтарга үед удахгүй цахиур хагалах ирээдүйн аваргуудыг өрсөлдүүлдэг байжээ. Он цаг улирах тусам өргөжин тэлж, хэлбэр нь баяжин, дүрэм нь боловсронгуй болсоор эдүгээ халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр сурын харваа зохион байгуулагддаг. Урианхай, буриад харваанд зөвхөн эрчүүд оролцоно. Халх сурын харваанд эр, эмгүй харвадаг.

УРИАНХАЙ СУРЫН ХАРВАА: Урианхайчууд хаврын тэргүүн сарын шинийн 15-нд үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд үхрийн шир тэлж татсан байг 50 орчим метрийн зайнаас харвадаг байжээ. Эдүгээ наадмын төрөл болсон бөгөөд үхрийн ширэн байг сураар орлуулан тавьж оролцогч тус бүр дөрвөн сум тавьж цэц мэргэнээ сорьдог. Тэрхүү суран байг “чих” хэмээнэ. Эхний чихийг “магнай” гэж нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг. Хоёр дахь сурыг “тэгнээ”, гурав дахийг “ганзага”, дөрөв дэхийг “уяа” гэнэ. Эцэст нь баг, оролцогч бүр дүнгээ гаргана.

Урианхай сурыг шашны зан үйлээс үүдэлтэй гэдэг. Өнөөдөр үндэсний сурын нэг төрөл болсон урианхайн сурыг майдар эргэх ёслолын үеэр зохион байгуулдаг байжээ. Урианхайчууд сур харвах нь тэр жилд тохиох сайн сайхан үйл явдлыг дууддаг хэмээн үздэг тул баяр ёслол, эсвэл таагүй тохиолдол бүрт сур харвуулдаг заншилтай байжээ. Тиймээс ч хаврын тэргүүн сарын шинийн 15-ны эл өдөр харваачид наадмаа эхлүүлэх бөгөөд үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд үхрийн шир тэлж татсан байг 50 орчим метрийн зайнаас харвадаг дүрэмтэй. Саранпай хэмээн нэрлэх байг оролцогч тус бүр таван сум тавьж цэц мэргэнээ сорьдог.

Нэгэн цагт үхрийн шир харваж байсан урианхайчууд орчин үед хуйлсан сураар бай хийх болсон. Түүнийгээ чих гэх бөгөөд эхний онох чихийг магнай хэмээн нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг. Энэ мэтчилэн 2 дахь сурыг “тэгнээ”, 3 дахийг нь “ганзага”, 4 дэхийг нь “уяа” гэнэ. Хэн хичнээн оносныг тусгай самбарт тэмдэглэн, эцэст нь баг оролцогч бүрийн дүнг гаргаж, харваач бүр өрөг дуусахад ядаж, “өөрийн” хоёр чихээ оносон байх шаардлагатай. Эс чадвал “хамба суулгана. Хамба суулгана гэдэг нь нэгэн зүйл шийтгэл. Өөрөөр хэлбэл, харвах эрхийг нь хасаж байгаа хэрэг ажээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 49284 иргэн гарын үсэг зураад байна

Монгол Улсын Их Хурал -д хаягласан өргөдөл Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл...

МэдээУлс төр

Филиппин улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Маналотай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 5 дугаар сарын 19-ний...

Мэдээ

ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн...

Мэдээ

Д.Гансаруул: Шүлгүүд (англи)

МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Гансаруулын Хойд Македонийн “Struga Poetry...