Эхлэл Гадаад “Өдөрт 10 мянга алхах ёстой” гэх хуучин ойлголтыг үгүйсгэлээ
ГадаадМэдээ

“Өдөрт 10 мянга алхах ёстой” гэх хуучин ойлголтыг үгүйсгэлээ

Хуваалцах
Хуваалцах

“Lancet Public Health” сэтгүүлд хэвлэгдсэн дэлхийн шинэ судалгаа “өдөрт 10,000 алхах ёстой” гэх олон жилийн ойлголтыг үгүйсгэлээ.

АНУ, Их Британи, Япон, Австрали зэрэг олон орнуудын 160,000 гаруй насанд хүрэгчдийг хамарсан 57 судалгааг шинжлэхэд, өдөрт ердөө 7,000 алхах нь хэд хэдэн томоохон өвчнөөс сэргийлэхэд хангалттай болохыг тогтоожээ.

Өдөрт ердөө 2,000 алхдаг хүмүүстэй харьцуулахад, өдөрт 7,000 алхсан хүмүүс дараах эрсдэлүүдээс хамгаалагджээ:

• Тархины өвчнөөр өвдөх эрсдэл 38%-иар бага
• Зүрх судасны өвчний эрсдэл 25%-иар бага
• Унах (ойчих) тохиолдол 28%-иар бага
• Эрт нас барах эрсдэл бараг 50%-иар бага

Бүр бага алхалттай судалгаанууд ч эерэг үр дүн харуулсан. Тухайлбал, 2023 оны нэгэн судалгаагаар өдөрт ердөө 2,800 алхсан хүмүүсийн зүрх судасны өвчний эрсдэл буурч, энэ нөлөө 7,200 алхамд хүрэхэд оргилдоо хүрч байсан байна.

Сиднейн их сургуулийн доктор Мелоди Дин олон нийтэд дараах уриалгыг өгч байна:

“Урт насалж, өвчин багатай байхыг хүсэж байвал заавал 10,000 алхах албагүй. 7,000 алхалт л хангалттай.”


Дүгнэлт:
10,000 алхах шаардлагагүй. Өдөрт хурдан алхаатай 7,000 алхах нь таны амьдралыг өөрчлөхөд хангалттай хүчтэй.


Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVМэдээ

Д.Энхтуяа: Сэтгүүлчид үнэний талд зогссоныхоо төлөө хууль шүүхийн байгууллагын өмнө дуудагдах ёсгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 05 дугаар сарын 03-ны өдрийг дэлхийн...

Мэдээ

ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагаас гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын температур...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...