Эхлэл MOJO Бусад AI “MOJO AI” мэдээллийн агентлагийн захирал Д.Гансаруул: Өнгөрсөн 10 жилд ноёлсон цахим сэтгүүлзүйг дараагийн түвшинд нь гаргая
AIMOJOБусадМэдээ

“MOJO AI” мэдээллийн агентлагийн захирал Д.Гансаруул: Өнгөрсөн 10 жилд ноёлсон цахим сэтгүүлзүйг дараагийн түвшинд нь гаргая

Хуваалцах
Хуваалцах

Хиймэл оюун ухааныг маш товчоор тайлбарлавал хүний сэтгэхүй, зан үйл, оюуныг дуурайж нарийн төвөгтэй оюуны болоод биеийн ажлыг гүйцэтгэхэд зориулагдсан асар их хэмжээний өгөгдөл, мэдээлэл боловсруулах чадвартай, алгоритмаар бэлтгэгдсэн программ хангамж гэж ойлгож болно.

AI-гаар гаргаж авсан элдэв бичлэг, зурагнаас айх биш, AI хөгжүүлэгчдийг цагдаад дуудаж, энэ чиглэлийн ажлыг зогсоох, хориглох биш харин ч Хиймэл оюун ухааныг судалж, өдөр тутмын амьдралдаа ашиглах шинэ цаг үе монголчуудын гэрийн гадаа ирээд хаалга тогшиж байна.

AI-гүй, AI нэвтрээгүй салбар гэж алга. Бид энэ шинэ технологийг хүлээж авч судалж, ашиглах хэрэгтэй болоод байна.

Тиймээс ч Мобайл сэтгүүлзүй болон Хиймэл оюун ухаанд суурилсан  Mojo AI media agency MOJO AI мэдээллийн агентлаг Монголын сэтгүүлзүйд NEXT LEVEL болох цоо шинэ, AI сэтгүүлзүйг хөгжүүлэхээр өнөөдөр үйл ажиллагаа эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрөөд байна.

Өнгөрсөн 10 жилд ноёлсон цахим сэтгүүлзүйг бүгдээрээ дараагийн түвшинд нь гаргая, Хиймэл оюун ухааныг сэтгүүлзүйдээ, сэтгүүлчийн бүтээл, нийтлэл, нэвтрүүлэгтээ өргөнөөр ашиглаж, хөдөлмөрийг хөнгөвчилж, дэлхийн шинжлэх ухааны аугаа ололтыг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлье.

#Next_level

Мобайл сэтгүүлзүй, Хиймэл оюун ухаанд суурилсан “MOJO AI” мэдээллийн агентлагийн захирал Д.ГАНСАРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагаас гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын температур...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Хоёр сая төл бойжиж байна

МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ: Төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...