Эхлэл Мэдээ НИЙТ НУТГИЙН 30 ГАРУЙ ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА
Мэдээ

НИЙТ НУТГИЙН 30 ГАРУЙ ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Цаг уурын байгууллагаас гаргадаг арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулагт 22-33 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Эх сурвалж:ЦУОШГ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Бөхчүүд өөрсдөө ариун цэврээ сахих чадваргүй учраас холбооноос гарыг нь арчуулдаг болжээ

Монголын үндэсний бөх бол монгол түмний олон зуун жилийн түүх, уламжлал, ёс...

МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...