Эхлэл Мэдээ МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
Мэдээ

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Хуваалцах
Хуваалцах

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчид тайзнаа шинээр тавьж буй “Самсара- Тэртээх хоёр зүрх” драмын жүжигтээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын “Голын тохой дээр” шүлгийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашиглаж, улмаар олонд алдаршсан уг бүтээлийн халдашгүй байдалд халдсан үйлдлийг Монголын Зохиолчдын Эвлэл эрс эсэргүүцэж байна.

Энэхүү хууль бус үйлдлээ даруй таслан зогсоож, яруу найрагчийн үр хүүхэд уг бүтээлийн эрх эзэмшигчдээс албан ёсоор уучлал гуйн, түүнийгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, бүтээлийн нэр хүндийг сэргээх, “Самсара-Тэртээх хоёр зүрх” жүжгийн хэсэг, сурталчилгаанд ашиглахгүй байхыг “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдээс шаардаж байна.

Цаашид Монголын зохиолч, яруу найрагчдын бүтээл туурвилд эрээ цээргүйгээр халдаж, зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах, дур мэдэн өөрчлөн найруулах (үгийг нь солих, засах, хасах, зохиолчийн илэрхийлэх гэсэн санаа, утгыг мушгин гуйвуулах) зөрчил гаргасан, түүнийг түгээсэн аливаа байгууллага, студи, продакшн, уран бүтээлчдэд зохих хариуцлага тооцуулахаар төр, хяналтын байгууллагад хандахаа мэдэгдье!

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
2025.03.14 

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Өнөөдөр Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-р сарын 03-нд ихэнх нутгаар дулаарч, нутгийн зүүн...

ГадаадМэдээ

Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан хөлөг онгоц дроны дайралтад өртжээ

Өнөөдөр Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан Conscience нэртэй хөлөг...

Мэдээ

“Улаанбаатар марафон”-д 5000 гаруй хүн бүртгүүлээд байна

“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон...

МэдээУлс төр

ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг...