Эхлэл Улс төр Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улс төр

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуваалцах
Хуваалцах

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.11.19) хуралдаж, Засгийн газраас өнгөрөгч сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Ж.Галбадрах, Б.Мөнхсоёл, Т.Мөнхсайхан, П.Батчимэг нарын гаргасан нийт 17 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүд боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөв, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, ДНБ болон улсын төсөвтэй харьцуулсан шалгуур үзүүлэлтийг тусгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх болон гэр бүл, хүний хөгжилтэй холбоотой тодорхой асуудлуудыг зарчмын зөрүүтэй саналын томъёоллууддаа тусгасан байна.Санал хураалт явуулсны дараа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

“КOП17”-г зохион байгуулах нь Монголд ямар ашигтай вэ?

“КOП17”-г зохион байгуулах нь Монголд ямар ашигтай вэ. Энэ асуултыг олон уншигч...

TVУлс төр

🌍🇲🇳Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо...

Улс төр

“ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭМХ ЦЭГЦ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЦГЭЭЕ” НИЙТИЙН ӨРГӨДӨЛ 100,000 ИРГЭНИЙ ДЭМЖЛЭГ АВЛАА

Өргөдлийг санаачилсан иргэн Д.Гансаруул: Монголчууд бид өргөдөлд санал авах хугацаа дуусахаас 11...