Эхлэл Улс төр Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтцийн салбарт хамтарна
Улс төр

Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтцийн салбарт хамтарна

Хуваалцах
Хуваалцах

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан ОХУ-ын Москва хотноо эхэллээ. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ.

Тэрбээр “Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтын хүрээнд дэд бүтэц, хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүд, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Г.Занданшатар: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026
онд Уланбаатар хотод зохион байгуулна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, усны нөөцийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилготой дээрх хуралд ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар урилаа.

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Беларусь, Казахстан, Киргиз, БНХАУ, Узбекистан, Пакистан, Энэтхэг зэрэг улсын Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар оролцож байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

Улс төр

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг...

Улс төр

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд...

Улс төр

Г.Занданшатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.25/ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа....