Эхлэл Улс төр Н.Учрал: Ардын нам ардынхаа зүрхэнд, түмнийхээ сэтгэлд дахин очиж, итгэлийг сэргээнэ
Улс төр

Н.Учрал: Ардын нам ардынхаа зүрхэнд, түмнийхээ сэтгэлд дахин очиж, итгэлийг сэргээнэ

Хуваалцах
Хуваалцах

МАН-ын дарга Н.УЧРАЛ: Унаж босож, уруудаж өгсөж, саад бэрхшээл дунд туучсаар ирсэн надад Агуу түүхтэй Ардын намыг удирдах хувь ерөөл тохиолоо.

Эрхэм хүндэт журмын нөхөд өө,

Эх орныхоо өнцөг булан бүрд зүтгэн ажиллаж буй намын гишүүд, итгэл хүлээлгэн дэмжсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

23 насандаа намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн шударга зарчмаа алдалгүй, үнэт зүйлд үнэнч зүтгэсээр 16 жилийн дараа Ардын намын даргын хариуцлагыг үүрэх эрхэм үүрэг надад ирлээ.

Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувь заяа бидэнд илүү ухаалаг, илүү эвтэй, илүү хариуцлагатай байхыг шаардаж байна.

Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрдбид ялдаг. Монгол хөгждөг.

Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж,дэвшүүлсэн зорилт, танилцуулсан “Гишүүн төвтэй E4” стратегиа бодитоор хэрэгжүүлж,хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална.

21 аймаг, 330 сум, улс эх орныхоо өнцөг булан бүрд байгаа намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, эргэх холбоотой ажиллана.

Эх орныхоо улсын хөгжлийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно.

Ард түмний итгэл сулран ганхаж буй энэ цаг үед Ардын нам ардынхаа зүрхэнд, түмнийхээ сэтгэлд дахин очиж, итгэлийг сэргээнэ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

TVУлс төр

МАН-ын хулгайг хонины гурван гуя, нэг сүүжин дээр жишээгээр үзүүлэв.

Ардын нам ард түмнийг ядаж ястай нь үлдээгээсэй дээ…

Улс төр

Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд -Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...