Эхлэл Мэдээ Ерөнхий сайд Г.Занданшатар: Иргэдийн амьдралд шууд хамаатай шийдвэрүүдийг Засгийн газар өнөөдөр гаргалаа
МэдээУлс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар: Иргэдийн амьдралд шууд хамаатай шийдвэрүүдийг Засгийн газар өнөөдөр гаргалаа

Хуваалцах
Хуваалцах

Ерөнхий сайд Г.Занданшатар: Иргэдийн амьдралд шууд хамаатай шийдвэрүүдийг Засгийн газар өнөөдөр гаргалаа.

Шатахууны нийлүүлэлт хэвийн байна.Сүүлийн өдрүүдэд хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн ч Улаанбаатар хотод өдөрт 1800–2000 тонн шатахуун нийлүүлж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням мэдээллээ.

Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ, тээврийн тогтвортой байдлыг хангах нь бидний нэн тэргүүний зорилт юм.

Энхийг сахиулагчдын урамшууллыг нэмэгдүүллээ. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох томилолтын зардлын 80 хувийг энхийг сахиулагчдад, 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол цэргүүдийн зүтгэлийг бодитоор үнэлж, төрөөс дэмжих нь бидний үүрэг.

Цэргийн алба хаагчдыг мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Хугацаат цэргийн алба хаагчдыг богино хугацааны сургалтад хамруулж, мэргэжил эзэмших боломжийг өргөтгөнө. Залуус цэргийн албаа хаагаад ирээдүйдээ итгэлтэй гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

“Ногоон нуур 1008 айл” орон сууцны төсөл ашиглалтад орно.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийг орон сууцанд хамруулах ажлыг эхлүүлж байна. 756 өрхийг газар чөлөөлөлтийн нөхцөлөөр, 252 айлыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр хамруулах юм. Хотын хөгжлийг хүн төвтэй байдлаар урагшлуулна.

“Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” 88 хувийн хэрэгжилттэй байна. АНУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төсөл нь нийслэлийн иргэдийг усаар найдвартай хангах стратегийн чухал ажил юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

“ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭМХ ЦЭГЦ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЦГЭЭЕ” НИЙТИЙН ӨРГӨДӨЛ 100,000 ИРГЭНИЙ ДЭМЖЛЭГ АВЛАА

Өргөдлийг санаачилсан иргэн Д.Гансаруул: Монголчууд бид өргөдөлд санал авах хугацаа дуусахаас 11...

Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...

Улс төр

Хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх салбар дундын Ажлын хэсгийг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өнөөдөр боллоо....