Эхлэл Улс төр ТОЙМЧИЙН ҮГ: П.Сайнзориг тэргүүтэй гишүүд “Салхи Дамбий”-даж буйг л сайн харж авлаа
Улс төр

ТОЙМЧИЙН ҮГ: П.Сайнзориг тэргүүтэй гишүүд “Салхи Дамбий”-даж буйг л сайн харж авлаа

Хуваалцах
Хуваалцах

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд уг саналыг гаргасан П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүдийн ярьж буй зүйлс нь үндэслэлгүй, баримтгүй, хэт сэтгэл хөөрөлд автсан, нягтлаагүй нь илт байв.

Үг сонголт, нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийг нь анзаарахад уурссан, сандарсан, дайрсан байх агаад зарим нь “Юуг нь хүлээсэн юм, бушуу санал хураая” гэснээс үзэхэд асуудалд ул суурьтай биш, асар их яарч буй нь харагдав.

Уг нь улс эх орны хувь заяа, цаашид ард түмний амьдрал хэрхэх вэ гэдэгтэй уялдаж Засгийн газрыг байлгах эсэх дээр төвлөрч ярих байтал МАН-ын 3 дугаар ээлжнийхэн ирээд “Хоолондоо ормоор байна” гэж аяга тавгаа халбагаар нүдэж буйтай агаар нэг харагдлаа.

Хөнгөн хуумгай байдлаар асуудалд ханджээ гэж харагдав. Төрийн ажлыг ингэж “Салхи Дамбий”-ддаггүй байх аа. Хөлд нь хий орсон гишүүдэд “Ажлаа хий!”, Засгийн газрыг тайван байлга” гэж хэлье. Х.Баасанжаргал гишүүн бол шууд “Ах нар зайгаа тавь!” гэж нууж хаалгүй хэлчихсэн. Энэ бол Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан гэх гишүүдийн жинхэнэ цаад хүсэл байжээ.

Юутай ч уг хурал ирэх даваа гаригт үргэлжлэх товтой.

Өө, нэг юм нэмээд биччихье. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Г.Занданшатараас юм асууж буй, түүнийг шүүж буй залуу гишүүд үнэхээр жулдаж байна лээ. Юмаа судал, хуулиа унш. Сэтгэл хөөрлөө дар.

Тоймч Д.Гансаруул

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

TVУлс төр

МАН-ын хулгайг хонины гурван гуя, нэг сүүжин дээр жишээгээр үзүүлэв.

Ардын нам ард түмнийг ядаж ястай нь үлдээгээсэй дээ…

Улс төр

Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд -Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...

Улс төр

ЗГ: Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг...