Монголд сураггүй алга болоод буй Израилийн жуулчин Мирогийн найз Наби Мизрахитай холбогдлоо. Тэрээр “Би найзыгаа олоогүй байна. Найзын минь талаар худлаа цуурхал бүү тараагаач. Бид түүнийг олохыг хүсэж байна” гэлээ.
НАБИ МИЗРАХИ: Өглөө/Оройн мэнд, хүмүүс ээ!
Надад олон чат ирж байгаа тул бүгдэд хариулахад цаг хугацаа орж байгаад уучлалт хүсье.
Хоёрдугаарт, өчигдөр (Даваа гариг) олон хүн буруу, ташаа мэдээллийн улмаас асуулт асуулаа. Нэг монгол хүн “Тэр нас барсан” гэж бичсэнийг ч харлаа.Та бүхний сониуч зан болон туслах хүсэлтийг ойлгож байна, гэхдээ буруу мэдээлэл оруулах нь тус болохгүй бөгөөд хамгийн гол зорилго болох Мирог олоход тус болохгүй шүү дээ.
Тиймээс бичиж буй зүйлдээ анхааралтай хандаарай хэмээн хүсье.
Одоо энд надад хавсаргасан зурагт та Миро болон Унгарын жуулчин охиныг хамт харж болно. [Охин талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй]

Энэ зургийг нутгийн нэг хүн дарсан бөгөөд Миро гэрт нь зочилсон гэж хэлсэн. Нутгийн иргэн Эрдэнэбилэг Очирбат хэдэн цагийн турш машинтайгаа Мирогийн сүүлд байсан байршлын дагуу хайсан ч олж чадаагүй.
Энэ зургийг Тэрэлжийн UB2 руу явах замд авсан байна. Хамт явсан Унгар жуулчин хамгийн сүүлд 7-р сарын 18-нд сошиалд юм нийтэлсэн бөгөөд одоог хүртэл утас болон мессежинд хариу өгөөгүй байна.
Миро 25 настай бөгөөд 7-р сарын 15-ны мягмар гаригийн өглөөнөөс хойш гэр бүлийнхэнтэйгээ холбоо тасарсан гэдгийг сануулъя.


