Эхлэл Мэдээ УЛСЫН НАЧИН Э.БАТМАГНАЙ УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛЖ, АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ
Мэдээ

УЛСЫН НАЧИН Э.БАТМАГНАЙ УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛЖ, АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 512 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр үзүүрлэлээ.

Э.Батмагнай 2001 оны нэгдүгээр сарын 12-нд төржээ.

Э.Батмагнай 2019 онд аймгийн начин цол, мөн дараа жил нь аймгийн заан цолонд хүрч байв.

Тэрбээр 2012 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Э.Батмагнай чөлөөт бөхийн төрлөөр:

2016 онд “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл,

2017 онд Өсвөр үеийн УАШТ болон “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмаас алт,

2018 онд Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс хүрэл, Өсвөр үеийн УАШТ болон Залуучуудын УАШТ-ээс алт, Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс мөнгө,

2019 онд Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн болон “Монголиа Опен” тэмцээнээс хүрэл, мөн Залуучуудын УАШТ-ий алт

2020 онд Залуучуудын УАШТ-ий алт, О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээний алт,

2021 онд Залуучуудын УАШТ-ий алт,

2022 онд Азийн АШТ-ээс хүрэл, УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байна.

Тэрбээр мөн 2017 болон 2018 онуудад Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байв. Тодруулбал, 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болсон юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

Мэдээ

Ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

2026 оны 06-р сарын 08-наас 2026 оны 06-р сарын 12-ныг хүртэлх цаг...