Эхлэл Гадаад ДАЛАЙ ЛАМЫН ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ
ГадаадМэдээ

ДАЛАЙ ЛАМЫН ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ

Хуваалцах
Хуваалцах

Талархлын захидал

Эрхэм ахан дүүс минь ээ,

Миний 90 насны төрсөн өдрөөр халуун дотно мэндчилгээ ирүүлсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Энэхүү найрсаг, энэрэнгүй үйлдлийг чинь үнэлэн хүндэтгэж байна.

90 нас хүрэх нь хүний амьдралын нэгэн чухал үе шат хэмээн уламжлал ёсоор тооцогддог. Би энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэлийг түгээхэд амьдралаа зориулсаар ирсэн бөгөөд энэ нь энх тайван, аз жаргалын үндэс гэдэгт итгэдэг. Үлдсэн амьдралдаа ч энэ чиглэлд зүтгэсээр байх болно.

Би найз нөхөд, надад сайн сайхныг хүсдэг хүмүүстээ хэлдэг нэг зүйлийг энд дахин хэлье: Та бүхэн ч бас надтай нэгдэн, энэрэх сэтгэлтэй байж, бусдын төлөө утга учиртай амьдраарай. Энэ бол надад барих хамгийн сайхан төрсөн өдрийн бэлэг байх болно.

Миний амьдрал дэлхий даяарх олон хүнд ямар нэг байдлаар тус хүргэсэн гэж би мэдэрдэг бөгөөд амьдралынхаа үлдсэн хугацааг бусдад үйлчлэхэд зориулах болно.

Талархалтайгаар, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

Далай лам

2025 оны 7 сарын 10


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

Мэдээ

Ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

2026 оны 06-р сарын 08-наас 2026 оны 06-р сарын 12-ныг хүртэлх цаг...