Эхлэл Мэдээ ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ДАЛАЙ БАГШИЙН ӨЛМИЙ БАТ ОРШИХЫН ЗАЛБИРАЛ
МэдээӨв соёл

ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ДАЛАЙ БАГШИЙН ӨЛМИЙ БАТ ОРШИХЫН ЗАЛБИРАЛ

Хуваалцах
Хуваалцах

༄།།ན་མོོ་གུ་རུ།
ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ДАЛАЙ БАГШИЙН ӨЛМИЙ БАТ ОРШИХЫН ЗАЛБИРАЛ
Асар олон бурханы гурван нууц бүхэн
Амьтныг залан засахад ургасан хувилгаан бүжиг
Сансар нирвааны сайн буян гарах Чандмань
Сайтар бодитой дамжсан ачит багшийн чуулгадад
Эгэл бид нар зүрхний угаас хүчтэй залбирваас
Эртний цаст Түвдийн аврал болсон Далай ламын
Энхрий лагшин нас буян нь олон галавт батжин
Эрхэмлэн болгоон таалсан хэргийг зөндөө бүтээн адисла
Хоосон чанарын огторгуй эн лүгээ сацуу
Хиргүй их амгалан билиг билгийн үүл
Тоолшгүй шүтээн хийгээд шүтээний хот мандалд
Тодорхой ургасан Ядам Бурхадын чуулган бүгдэд
Эгэл бид нар зүрхний угаас хүчтэй залбирваас
Эртний цаст Төвдийн аврал болсон Далай ламын
Энхрий лагшин нас буян нь олон галавт батжин
Эрхэмлэн болгоон таалсан хэргийг зөндөөн бүтээн адисла
Тэвчил, онолын эрдэм бүхэн төгссөн үйлсийн
Тэнгэр хийгээд олон амьтны язгуурт үргэлж цэнгүүлснээр
Туслан зохиогч арван хүчийг олсон тэнгэрийн тэнгэр
Тэр олон гурван цагийн хамаг Бурхадад
Эгэл бид нар зүрхний угаас хүчтэй залбирваас
Эртний цаст Түвдийн аврал болсон Далай ламын
Энхрий лагшин нас буян нь олон галавт батжин
Эрхэмлэн болгоон таалсан хэргийг зөндөө бүтээн адисла
Үзтэл гурван ертөнцөөс номоор магад гэтэлсэн бөгөөд
Үлэмж дээд амирлангуй нирвааны Чандманийн сан
Үл цувирах хөдлөшгүй хотол сайн буяны цог
Үнэнхүү гурван хөлгийн дээдийн номын чуулгадад
Эгэл бид нар зүрхний угаас хүчтэй залбирваас
Эртний цаст Төвдийн аврал болсон Далай ламын
Энхрий лагшин нас буян нь олон галавт батжин
Эрхэмлэн болгоон таалсан хэргийг зөндөөн бүтээн адисла
Үйлст орчлонгийн эргүүлгийг дарахуй машид баатар
Үнэн утгыг илт мэдсэн билиг ухаант
Эгнэшгүй намтар цадиг очир нирваанаас үл салах
Эрдэм төгс хутагтын хуврага бүгдэд
Эгэл бид нар зүрхний угаас хүчтэй залбирваас
Эртний цаст Түвдийн аврал болсон Далай ламын
Энхрий лагшин нас буян нь олон галавт батжин
Эрхэмлэн болгоон таалсан хэргийг зөндөөн бүтээн адисла
Арилсан Наро, Хажид хийгээд алдарт үхээрийн оронд
Амгалан хоосны зуун янзын цэнгэл наадмаар
Арвис тарнийн сайн мөрийг бүтээхэд нөхөрлөн зохиодог
Ахуй гурван орны баатар дагинасын чуулгадад
Эгэл бид нар зүрхний угаас хүчтэй залбирваас
Эртний цаст Түвдийн аврал болсон Далай ламын
Энхрий лагшин нас буян нь олон галавт батжин
Эрхэмлэн болгоон таалсан хэргийг зөндөөн бүтээн адисла
Очирдара Бурханы зарлигт тамга тэмдгийн зангиаг
Огт салгалгүй титмийн оройд хүндлэн залсан
Бурхны шашин, шашныг барин тэтгэгч их хүчит
Билиг билгийн мэлмий төгс шашны олон сахиусанд
Эгэл бид нар зүрхний угаас хүчтэй залбирваас
Эртний цаст Түвдийн аврал болсон Далай ламын
Энхрий лагшин нас буян нь олон галавт батжин
Эрхэмлэн болгоон таалсан хэргийг зөндөөн бүтээн адисла
Ийнхүү тэр мэт хуурмаггүй авралын дээд
Итгэл үнэмшилгүй зүрхнээсээ бишрэн залбирсаны хүчээр
Барагдашгүй цөвүүн цагийн зовлонгоор машид нэрвэгдсэн
Би тэргүүтэн Цастын орны гагц аврал
Бидний багш Агваанлувсанжамц дээдийн
Гурван нууц үл эвдэрч, урваж сөнөлгүй
Гандан буурч үгүй болохоос хагацсан Очирын зүрхэн сэнтийд
Галав галавт хөдлөшгүй үргэлж бат байх болтугай
Олон ялгуусан бурхан бүхний зохиолын үүргийг авч
Онцгой чин зоригоор мөрөндөө үүрч агуу их
Сайн үйлсийн бүхнээ тустай элчит наран
Сайх таалал нь ямарчлан аяндаа бүтэх болтугай
Түүний хүчээр төгс төгөлдөр хувь сайтны огторгуйн үүд
Түгээмэл амьтны алжаалыг сэргээн хаварт үргэлж гэтлэн
Бурханы шашин зүг бүхэнд машид дэлгэрэхийн
Буяны тэмдэг сансар нирвааны оройд ялах болтугай
Авралт Жанрайсаг Бурханы адистад рашааны урсгал
Аль би тэргүүтэн зүрхний хүч тамирт үргэлж боловсрон
Айлдвар зарлигчлан бүтээхийн тахилаар машид хүндлэн
Ариун Самандбадрагийн агуу явдлын эцэст хүрэх болтугай
Ховор гайхамшигт шавь сэлт Бурханы адистад хийгээд
Хоорондын шүтэн барилдлага хуурмаггүйн үнэн ба
Харин миний үлэмж сэтгэл ариуны хүч чадлаар
Хүсэн ерөөсөн хэрэг бүхэн хялбар түргэн бүтэх болтугай.

ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан...

МэдээӨв соёл

НААДАМ: БӨХИЙН БАРИЛДААНЫ ХӨТӨЛБӨР

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. 📅📍Төв цэнгэлдэх хүрээлэн...

LiveГадаадМэдээ

Далай лам нийт сүсэгтнүүдэд хандан мэндчилгээ дэвшүүллээ

Энэтхэгийн ХП мужийн Дарамсала хот дахь Төвөдийн гол хийдэд Далай ламын 90...

ГадаадМэдээӨв соёл

Өнөөдөр Дээрхийн Гэгээн XIV Далай лам 90 нас сүүдэр зооглож байна

ДАЛАЙ БАГШДАА 90 НАСНЫ ТЭГШ ОЙН МЭЛМИЙ ГИЙСЭН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ 💐...