Эхлэл Гадаад Өнөөдөр Дээрхийн Гэгээн XIV Далай лам 90 нас сүүдэр зооглож байна
ГадаадМэдээӨв соёл

Өнөөдөр Дээрхийн Гэгээн XIV Далай лам 90 нас сүүдэр зооглож байна

Хуваалцах
Хуваалцах

ДАЛАЙ БАГШДАА 90 НАСНЫ ТЭГШ ОЙН МЭЛМИЙ ГИЙСЭН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ 💐

🙏 Өнөөдөр, 2025.07.06-нд Дээрхийн Гэгээн XIV Далай лам 90 нас сүүдэр зооглож байна.

🙏 Happy 90th birthday to your holiness the Dalai lama.
🙏 སྤྱི་ནོར་གོང་ས་སྐྱབས་མགོན་ཆེན་པོ་མཆོག་གི་སྐུའི་ཁྲུངས་སྐར་དུས་ཆེན་ལ་བཀྲ་ཤིས་བདེ་ལེགས་ཞུ།།
🙏 Herzlichen glueck wuench zu Ihrem Geburtstag lieber Dalai lama.
🙏 今年ダライラマ先生の90際になってきまして、お誕生日おもでとうございます。
🙏 Boldog születésnapot kívánunk Dalai lámának
🙏 达赖喇嘛,祝您生日快乐

☸ Дэлхийн бүх бусад улс орнууд, үндэстнүүдтэй харьцуулахад Монголчууд бид III-XIV Далай лам нартай багш шавийн, номын хамгийн гүн дэлгэр барилдлагатай үндэстэн бөгөөд даян дэлхийд дуурсагдах “Далай лам” хэмээх хосгүй эрдэнэт цол алдрыг хүртээсэн онцгой ард түмэн билээ, бид.

☝ Иймд бид Далай багшийнхаа үйлс зохионгуйг бусдаас илүү мэддэг, ойлгодог, төрсөн өдрийг нь бусад улс үндэстнүүдэд үлгэр дууриал болохуйцаар тэмдэглэдэг байх ёстой мэт. Учир нь 3-14 хүртэлх бүх Далай лам нарын намтар, үйлс зохионгуй Монголчуудын түүх, шашин соёл, өв уламжлалтай маш нягт холбоотой юм.

🙏Тэр ч бүү хэл IV Далай лам Ёндонжамц нь Түмэдийн Алтан ханы ач дүү Сүмбэр хунтайжийн хүү буюу Чингисийн алтан ургийн шууд угсааны ханхүү бөгөөд Монгол хүн байсан юм.

🏆 МОНГОЛЧУУДААС ДАЛАЙ ЛАМД ОЛГОСОН ЦОЛ, ШАГНАЛ
🌼 1578 онд “Далай лам” цолыг III дүрийн Жанрайсигийн хувилгаан Содномжамц ламд хүртээж, алтан тамга соёрхон олгосон.
🌼1578 онд 1, 2-р дүрийн Жанрайсигийн хувилгаан Гэндэндүб, Гэндэнжамц лам нарт “Далай лам” хэмээх цолыг нөхөж олгосон.
🌼1979.06.17-нд Энх тайвны төлөө Азийн Бурханы шашны тусгай медаль
🌼 2002.11.07-нд Хүндэт доктор / Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль /
🌼 2002.11.07-нд Хүндэт доктор / Монгол Улсын Их сургууль /
🌼 2015.03.25-нд Хүндэт доктор / Монголын Шинжлэх ухааны Академи /
🌼 2015.03.25-нд Хүндэт доктор / Улаанбаатар их сургууль /

🙏 Дэлхийн их хүмүүн Дээрхийн гэгээнтэн Далай ламын өлмий бат, лагшин тунгалаг, үйлс нь улам бүр дэлгэр байх болтугай. Далай лам маань Монгол оронд дахин дахин морилж, дээдийн номын рашаанаар Монголчууд биднийг цэнгүүлэх болтугай.

ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан...

МэдээӨв соёл

НААДАМ: БӨХИЙН БАРИЛДААНЫ ХӨТӨЛБӨР

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. 📅📍Төв цэнгэлдэх хүрээлэн...

МэдээӨв соёл

ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ДАЛАЙ БАГШИЙН ӨЛМИЙ БАТ ОРШИХЫН ЗАЛБИРАЛ

༄།།ན་མོོ་གུ་རུ།ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ДАЛАЙ БАГШИЙН ӨЛМИЙ БАТ ОРШИХЫН ЗАЛБИРАЛАсар олон бурханы гурван нууц...

LiveГадаадМэдээ

Далай лам нийт сүсэгтнүүдэд хандан мэндчилгээ дэвшүүллээ

Энэтхэгийн ХП мужийн Дарамсала хот дахь Төвөдийн гол хийдэд Далай ламын 90...