Эхлэл Гадаад ДАЛАЙ ЛАМЫН МЭДЭГДЭЛ: ӨӨР ХЭН Ч ДАЛАЙ ЛАМ ТОДРУУЛАХ АСУУДАЛД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ, СААД ХИЙХ ЭРХГҮЙ!
ГадаадМэдээ

ДАЛАЙ ЛАМЫН МЭДЭГДЭЛ: ӨӨР ХЭН Ч ДАЛАЙ ЛАМ ТОДРУУЛАХ АСУУДАЛД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ, СААД ХИЙХ ЭРХГҮЙ!

Хуваалцах
Хуваалцах

ДАЛАЙ ЛАМЫН МЭДЭГДЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Далай ламын институци үргэлжлэхийг баталгаажуулсан мэдэгдэл
(Төвөд хэлнээс орчуулсан)

2011 оны 9 дүгээр сарын 24-нд Төвдийн шашны уламжлалт сургуулиудын тэргүүнүүдийн хурал дээр би Далай ламын институцийн ирээдүйн талаар Төвөд дотор болон гадаадад амьдарч буй төвдүүд, Төвдийн Буддын шашныг шүтэгчид, мөн Төвөд, төвдүүдтэй сэтгэл зүрхээрээ холбоотой бүх хүмүүст хандан мэдэгдэл хийсэн. Тухайн үед би:
“1969 онд л би энэ асуудалд хандах байр сууриа илэрхийлж, Далай ламын хойд дүр цаашид байх эсэхийг холбогдох хүмүүс шийдэх ёстой” гэж хэлж байсныг сануулсан юм.

Мөн:
“Намайг ерөнхийдөө ная гаруй нас хүрэх үед би Төвдийн шашны уламжлалт сургуулиудын өндөр лам хуврагууд, төвд олон нийт, мөн Төвдийн Буддын шашныг дагагч бусад холбогдох хүмүүстэй зөвлөлдөж, Далай ламын институци үргэлжлэх эсэхийг дахин үнэлэх болно” гэж тодорхой мэдэгдсэн билээ.

Хэдийгээр би энэ асуудлаар олон нийтийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлээгүй ч өнгөрсөн 14 жилийн хугацаанд Төвдийн шашны уламжлалт сургуулиудын удирдагчид, Цагаачлал дахь Төвдийн Парламентын гишүүд, Онцгой Ерөнхий Чуулганд оролцогчид, Төв Төвдийн Захиргаа, Төрийн бус байгууллагууд, Хималайн бүс нутгийн, Монгол, ОХУ-ын Буддын шашинтнууд болон Азийн олон орон, түүний дотор эх газрын Хятад дахь Буддистууд надад хандан хүсэлт илэрхийлж, Далай ламын институцийг үргэлжлүүлэхийг чин сэтгэлээсээ хүссэн юм. Түүнчлэн Төвөд дэх олон төвд иргэд энэ талаар өөр өөр сувгаар дамжуулан надад уламжилсан билээ.

Эдгээр өргөн хүрээтэй хүсэлт, саналын дагуу би албан ёсоор мэдэгдэж байна:
Далай ламын институци цаашид үргэлжилнэ.

Ирээдүйн Далай ламыг тодруулах үйл явцын талаар миний 2011 оны 9 дүгээр сарын 24-ний мэдэгдэлд тодорхой заасан бөгөөд хариуцлага нь зөвхөн Гадэн Фодранг сан буюу Далай ламын ажлын албанд хамаарах болно. Тус байгууллага нь Төвдийн Буддын шашны уламжлалт сургуулиудын тэргүүнүүд болон Далай ламын удам угсаатай салшгүй холбоотой, тангарагт үүрэг хүлээсэн, найдвартай Дхарма хамгаалагчилтай зөвлөлдөн, эрэл хайгуул болон таних үйл явцыг уламжлалт жаягийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй.

Иймд дахин онцлон тэмдэглэх нь зүйтэй:
Ирээдүйн Далай ламыг тодруулах цорын ганц эрх мэдэл нь Гадэн Фодранг санд хадгалагдана. Өөр хэн ч энэ асуудалд хөндлөнгөөс оролцох, саад хийх эрхгүй болно.

Далай лам
Дарамсала
2025 оны 5 дугаар сарын 21


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

ГХЯ: “Визийн бонд” жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн

АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас визийн сахилга бат, хяналтыг...

Гадаад

Яруу найрагч Д.Гансаруул “World Poetry Day Festival”-д оролцоно

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР” болгон дэлхий даяар...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...