Эхлэл Гадаад Далай лам хойд дүрээ Энэтхэгээс тодрох магадлалтай гэжээ
ГадаадМэдээ

Далай лам хойд дүрээ Энэтхэгээс тодрох магадлалтай гэжээ

Хуваалцах
FILE PHOTO: Tibetan spiritual leader, the Dalai Lama, offers blessings to his followers at his Himalayan residence in the northern hill town of Dharamshala, India, December 20, 2024. REUTERS/Priyanshu Singh/File Photo
Хуваалцах

Далай лам энэ долоо хоногт Буддын шашны тэргүүн лам нарын гурван өдрийн чуулганд оролцож, удахгүй болох 90 насны төрсөн өдрийнхөө өмнө дараагийн залгамжлагчийнхаа (хойд дүр) талаархи төлөвлөгөөг дэлгэрэнгүй илтгэх гэж байна. Энэ нь Хятад улстай маргаан үүсгээд байгаа билээ.

Энэтхэгийн Дарамсала хотод хойд дүрээ тодруулах явцыг зохион байгуулах Gaden Phodrang санг байгуулсан байна.

Хятад улс Далай ламыг “тусгаар тогтнолыг уриалагч” хэмээн үзэж, түүний залгамжлагчийг өөрсдөө сонгоно гэж байгаа бол Далай лам өөрийн залгамжлагч нь Хятадаас гадна, Энэтхэгт төрөх магадлалтай гэж мэдэгдсэн байна. Тэрээр олон нийтэд Хятадын сонгосон хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг хандан уриалжээ .

Хятадын зүгээс Далай ламыг улс төрийн ноцтой шалтгаантай гэж харж, түүний хойд дүрийг сонгох эрх бидэнд бий хэмээн мэдэгдэн, 1793 онд Хятадын Чин гүрнээс эхлэлтэй шар сумаар нэрсийг сонгодог уламжлыг дурдаж буй. Гэтэл төвдүүд үүнийг улс төрийн зорилгоор ашиглах гэж байна гэж сэрэмжлүүлж байна .

Энэтхэг болон АНУ энэ асуудалд ч анхаарч байгаа бөгөөд Энэтхэгт Далай ламыг дагаж дүрвэсэн 100.000 орчим төвдүүд бий. Тэд Хятадын үйлдлээс үүдсэн хүний эрхийн асуудлуудад анхаарал хандуулахыг хүсдэг.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Reuters

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

ГХЯ: “Визийн бонд” жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн

АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас визийн сахилга бат, хяналтыг...

Гадаад

Яруу найрагч Д.Гансаруул “World Poetry Day Festival”-д оролцоно

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР” болгон дэлхий даяар...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...