Эхлэл Мэдээ Ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа
Мэдээ

Ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа

Хуваалцах
Хуваалцах

Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гаргах ажлын хэсгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн “Ажлын хэсгийн байгуулах тухай” А/197 дугаар тушаалаар байгуулан, батлагдсан шалгуурын дагуу жагсаалтад орох байгууллагын материалыг 2025 оны 06 дугаар сарын 03-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хүлээн авч үнэлгээ хийн, шалгуур хангасан амралтын 31 байгууллага, сувиллын 24 байгууллага, нийт 55 байгууллагатай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах тухай” А/233 дугаар тушаалаар гэрээ байгуулан, 2025 онд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүргүүллээ.

Засгийн газрын 2024 оны “Хөнгөлөлтийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 159 дүгээр тогтоолын дагуу ахмад настан хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газарт 7 хүртлэх хоног амарч сувилуулж болох бөгөөд нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35,000 төгрөг, сувиллын газарт 40,000 төгрөгөөр тооцон тус тус тогтоосон.

Эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах ахмад настан аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гэрээ байгуулсан амралт, сувиллын байгууллагаас сонгон хүсэлтээ гарган цахим эрхийн бичиг авах боломжтой.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Мэдээ

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Сарын шинийн мэндийг дэлхий...