Эхлэл Мэдээ СҮҮЛИЙН ТАВ ХОНОГТ 22 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДСНЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
Мэдээ

СҮҮЛИЙН ТАВ ХОНОГТ 22 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДСНЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

Хуваалцах
default
Хуваалцах

Улсын хэмжээнд сүүлийн 5 хоногийн хугацаанд /2025.06.25-30/ Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа.

Харин өнөөдөр /2025.06.30/ 11:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд гарсан нийт 7 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.

Мөн Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр суманд гарсан 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 542 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 246 хүн, 49 автомашинтай буюу нийт 858 хүн, 128 автомашинтайгаар оролцож байна.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2025.06.30/ 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 644.627 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Бүртгэгдсэн нийт түймрийн 16.7 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар илрүүлж, тухай бүрт шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ОЙ, ХЭЭРИЙН 5 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.30/ 15:25 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дархан-Уул аймгийн...

LiveМэдээУлс төр

Б.ПҮРЭВДОРЖ: 100 хувийн төлөлттэй тэтгэврийн зээлийг нь хаах ямар шаардлагатай юм бэ?

Ахмадууд хэдэн төгрөг аваад зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

Мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10721 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....