Эхлэл Гадаад Рубио: Украины энхийн хэлэлцээрт ахиц гаргахын тулд Трамп, Путин хоёр шууд уулзах шаардлагатай
ГадаадМэдээ

Рубио: Украины энхийн хэлэлцээрт ахиц гаргахын тулд Трамп, Путин хоёр шууд уулзах шаардлагатай

Хуваалцах
Хуваалцах

Америкийн ахлах дипломатч Марко Рубио Туркт болох гэж буй Орос-Украины энхийн хэлэлцээнд өндөр найдлага тавихгүй байгаагаа илэрхийлээд, ахиц гаргахын тулд Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр биечлэн уулзах хэрэгтэй гэж мэдэгдлээ.

“Ерөнхийлөгч Трамп болон Ерөнхийлөгч Путин нар энэ сэдвээр шууд харилцан уулзаж, хэлэлцэх хүртэл ахиц гарна гэж бодохгүй байна” хэмээн тэрээр Туркийн өмнөд хэсэгт болсон НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа хэлэв.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэлцээрт Истанбул руу төлөөлөгчөө илгээнэ гэдгээ баталсан ч Орос талын хандлагыг “нухацтай биш” хэмээн шүүмжилжээ.

Тэрээр Анкарад сэтгүүлчдэд хандан, Оросын “доод түвшний” төлөөлөгчдийг шүүмжилсэн бол, тэдний төлөөлөгчдийн тэргүүн, ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский “Манай баг бүх шаардлагатай мэдлэг, чадамжтай” гэж мэдэгджээ.

Өдрийн эхэнд, Ойрхи Дорнодод айлчилж яваа Дональд Трамп мөн энхийн хэлэлцээрт бодит ахиц гарах магадлал бага бөгөөд Путинтай өөрөө уулзах хүртэл энэ байдал өөрчлөгдөхгүй гэж онцолсон байна.

BBC агентлагийн сэтгүүлч түүнээс Air Force One онгоцон дээр “Оросын төлөөлөгчдийн төвшинд сэтгэл дундуур байна уу?” гэж асуухад, Трамп:
“Путин надтай уулзахгүй бол юу ч болохгүй. Би байгаагүй бол тэр ч бас ирэхгүй байсан. Та дуртай байсан ч, дургүй байсан ч, бид хоёр уулзах хүртэл юу ч өөрчлөгдөхгүй.” гэж хариулсан байна.
Мөн тэрээр “Хэт олон хүн үхэж байна, энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүй” гэж нэмжээ.

Трамп баасан гаригт Туркт болох уулзалтад “тохиромжтой бол” оролцоно гэж хэлсэн ч, дараа нь Вашингтонд буцаж очих бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Өчигдөр Турк, АНУ, Украин, Оросын төлөөлөгчид Истанбулд анх удаа 2022 оноос хойших нүүр тулсан энхийн хэлэлцээр хийхээр товлоод байсан ч, тухайн өдөр уулзалтын тодорхой цаг товлогдоогүй байсан. Зарим эх сурвалжийн мэдээллээр уулзалт өнөөдөр болох магадлалтай аж.

Ч.ДӨЛГӨӨН


Эх сурвалж: Reuters

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол...

МэдээУлс төр

Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 59360 иргэн гарын үсэг зураад байна

Монгол Улсын Их Хуралд хаягласан өргөдөл Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл Монгол...

МэдээУлс төр

У.Хүрэлсүх: Хүүхэд бүхэн эрүүл энх байж, инээд баяслаар бялхаж байхыг хүсэн ерөөе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан...

Мэдээ

X Богдын ээж НҮБ-ын Хүүхдийн сангийн Элч боллоо

Монполимет группийн ерөнхийлөгч, Х Богдын ээж Н.Мөнхнасан НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчээр томилогдлоо....