Эхлэл Гадаад Энэтхэг, Пакистаны цэргийн албаныхан гал зогсоох хэлэлцээрийн дараа уулзжээ
ГадаадМэдээ

Энэтхэг, Пакистаны цэргийн албаныхан гал зогсоох хэлэлцээрийн дараа уулзжээ

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын зуучлалаар Энэтхэг, Пакистан хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа тус улсын ахлах цэргийн албан тушаалтнууд уулзалт хийлээ.

Өнгөрсөн лхагва гаригт Энэтхэг улс Пакистаны нутаг руу пуужингийн цохилт өгсөн нь террорист халдлагын хариу арга хэмжээ байсан хэмээн Нью Дели тайлбарласан юм. Үүний дараа хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн.

Бямба гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг, Пакистан хоёр улс нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүрснийг зарлажээ. Уг мэдэгдлийг хоёр улсын Засгийн газар баталгаажуулсан байна.

Даваа гаригт болсон Энэтхэг, Пакистаны цэргийн албаныхны уулзалтаар гал зогсоох хэлэлцээрийн хүрээний асуудлуудыг хэлэлцжээ. Талууд маргаантай Кашмирын бүс нутаг болон хилийн бүсүүд дэх цэргийн хүчийг бууруулах боломжийг авч хэлэлцсэн талаар мэдээлж байна.

Гэсэн ч Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди даваа гаригт хэлсэн үгэндээ, хэрвээ Пакистанаас дахин зэвсэгт халдлага эсвэл террорист ажиллагаа гарвал Энэтхэг хатуу хариу өгөх болно гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр Энэтхэгийн арми 100 гаруй террористыг устгасан гэж мэдэгджээ.

Пакистаны зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч ням гаригт хийсэн мэдэгдэлдээ, улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй байдал зөрчигдвөл Пакистан шийдэмгий хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн байна.

Гал зогсоох хэлэлцээр бодитоор хэрэгжиж, хурцадмал байдлыг бууруулах боломж бүрдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ч.ДӨЛГӨӨН


Эх сурвалж: NHK

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...