Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН Австралийн “Magic Millions” компанитай морин спортын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МОНГОЛ ЦАХИМ СОНИНМэдээ

Австралийн “Magic Millions” компанитай морин спортын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуваалцах
Хуваалцах

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны дэд Ерөнхийлөгч Э.Бат-Эрдэний урилгаар Австралийн морин уралдааны салбарт дэлхийд тэргүүлэгч “Magic Millions” компанийн олон улсын борлуулалтын захирал Дэвид Честер Монгол Улсад айлчлал хийлээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Дэвид Честер нар морин спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн энэ үеэр Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч П.Батсайхан, тэргүүлэгч гишүүн Д.Цэрэнжигмэд, МУТМУ Д.Ганбаатар нартай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны боломж, зорилтыг хэлэлцлээ.

“Magic Millions” компани нь Австралийн Күинсланд мужийн Gold Coast Turf Club-д төвтэй бөгөөд залуу адууны дуудлага худалдаа, спортын маркетинг, уралдаан зохион байгуулалт зэрэг бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг Gold Coast Yearling Sale арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэй морин спортын үйл явдлуудын нэгт тооцогддог бөгөөд 2024 оны байдлаар уралдааны шагналын сан 11.75 сая австрали доллар-т хүрсэн байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД:

Magic Millions-ийн зохион байгуулдаг дуудлага болон хувийн худалдаагаар Монголын тал морь худалдан авах боломжтой. Мөн үржлийн зориулалтаар морь худалдан авч, Монгол Улсад оруулж ирэх чиглэлээр хамтран ажиллана.

Австралийн морь сургалтын газруудтай хамтран ажиллаж, Монголын талын морийг байршуулах, сургах, уралдаанд бэлтгэх ажлыг зохион байгуулна.

Монголын уяачдын бэлтгэсэн морийг Австралийн морины уралдаанд оролцуулах боломжийг бүрдүүлж, зохион байгуулалтаар хангана.

Монголын уяачдыг Австралид илгээж, морин спортын салбарын туршлага, мэдлэгийг эзэмшүүлэх, шаардлагатай тохиолдолд уяачийн мэргэжлийн сургалт, гэрчилгээжүүлэлтэд хамруулахад дэмжлэг үзүүлнэ.

Морин спорт болон адууны эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй малын эмч нарыг Австралид сургах, мэргэшүүлэх, туршлага солилцуулах, шаардлагатай тохиолдолд олон улсын сертификаттай сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах юм байна.

А.ДОРЖХАНД

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...

Мэдээ

Б.ОРХОНБАЯР: Манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа

Даян аварга Б.ОРХОНБАЯР: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний...

МОНГОЛ ЦАХИМ СОНИН

Хэрвээ чи хэн нэгэнд сайхан үг хэлж чадахгүй бол юу ч битгий хэл

Танд “МОНГОЛ ЦАХИМ СОНИН”-ы нийтлэлийг хүргэж байна. “Бэмби” хүүхэлдэйн киног та бид...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...