Эхлэл Мэдээ “Халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ
МэдээУлс төр

“Халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын II зөвлөлдөх уулзалт 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегран хотноо боллоо.

Зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг болон Ираны Гадаад хэргийн туслах сайд, Зүүн Ази, Далайн орнуудын газрын Ерөнхий захирал Али Асгхар Мохаммеди нар ахлав.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг өнө эртний түүхэн холбоотой Монгол, Ираны уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгааг тэмдэглэж, цаашид Монгол Улсаас Иран Улсад “Халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Ил Хаант Улсын түүх, соёлыг судлах ажил 2014 оноос хойш амжилттай хэрэгжсэнийг онцолж, хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах, түүх, соёлын дурсгалт өв болон биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, хамтарсан судалгааны ажлыг үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Ираны Эдийн засгийн асуудал хариуцсан Гадаад хэргийн дэд сайд Сайед Расоол Мохажер, Ираны Үндэсний музейн удирдлагуудтай тус тус уулзалт хийв.

Хоёр улсын хооронд 1971 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил 55 жилийн ой тохиож байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын...

TVУлс төр

У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.Тэрбээр тус аймагт хүрэлцэн...