Эхлэл Гадаад Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан хөлөг онгоц дроны дайралтад өртжээ
ГадаадМэдээ

Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан хөлөг онгоц дроны дайралтад өртжээ

Хуваалцах
Хуваалцах

Өнөөдөр Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан Conscience нэртэй хөлөг онгоц Мальта улсын эргээс 14–17 км зайд олон улсын усан хил дээр дроны дайралтад өртсөн талаар “Газарын эрх чөлөөний флотын эвсэл” нэртэй ТББ мэдээллээ.

Уг хөлөг онгоцонд 30 гаруй олон улсын идэвхтэн, хүний эрх хамгаалагчид зорчиж явсан бөгөөд тэдний дунд байгаль орчны идэвхтэн Грета Тунберг болон хоёр Каталан иргэн багтсан байна. Дайралтын улмаас хөлөг онгоцны их биед цөмрөлт үүсч, гал гарсан ч зорчигчид бүгд эсэн мэнд үлджээ.

Тус байгууллага уг дайралтыг Израилийн тал гүйцэтгэсэн гэж буруутгаж байгаа ч Израилийн зэвсэгт хүчнээс албан ёсны тайлбар хараахан гараагүй байна. Мальтагийн эрх баригчид тусламжийн дохио хүлээн авсны дараа эргийн харуулын хөлөг онгоц илгээсэн бөгөөд зорчигчдыг аврах ажиллагаа зохион байгуулсан ч зорчигчид аврагч онгоцонд суухаас татгалзжээ. Энэхүү явдал нь 2010 онд гарч байсан Мави Мармарагийн хэрэг явдлыг дахин санагдуулж байгаа бөгөөд тухайн үед Израилийн армийнхан тусламжийн хөлөг онгоц руу дайрахад 9 идэвхтэн амь үрэгдсэн билээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: АР, Reuters, Cadena SER, Cyprus Mail

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...