Эхлэл Мэдээ ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
МэдээНийгэм

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Хуваалцах
Хуваалцах

Боловсролын яам, GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Трансвэст Монголиа ХХК, Сандвик Монголиа ХХК, МСМ Групп ХХК-иуд хамтран ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь политехник коллеж, Налайх дүүрэг дэх политехник коллежуудад “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.Төсөл хэрэгжсэнээр: Хүнд машин механизмын механикч/техникч, хүнд машин механизмын операторын чиглэлээр хосмог сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сонгогдсон сургалтын байгууллагууд болон хамтрагч ААНБ-ууд хамтран хэрэгжүүлнэ. Хосмог сургалтаар техникчийн түвшинд 30 оюутан суралцах ба төгсөгчдийн 80% нь ажлын байртай болсон байна. Сургалтын байгууллагын багш болон үйлдвэрийн дадлагажуулагч багш 15 (тэдгээрийн 8 нь эмэгтэй) хүнийг жендерийн мэдрэмжтэй заах арга зүйгээр бэлдэнэ. Нийт 115 буюу 15 багш, 50 ажилгүй иргэд, 50 инженер, техникийн ажилчдад (тэдгээрийн 10% нь эмэгтэй) богино хугацааны сургалт зохион байгуулна. Хосмог сургалтаар суралцсан 60 оюутан ажил мэргэжилд бэлтгэх, зөөлөн ур чадварын сургалтад хамрагдсан байна. Үйлдвэрийн дадлагажуулагч багш болон сургуулийн багш нийт 15 хүн зөөлөн ур чадварын сургалт (5 хүртэл хоног)-д хамрагдана. 30 оюутан (залуучууд байх, үүний 10% эмэгтэй байх) хүнд машин механизмын чиглэлээр 3 хүртэлх жилийн хугацаанд хосмог сургалтад хамрагдсан байна. Техникчийн түвшний 30 оюутан хүнд машин механизмын чиглэлээр 3 хүртэлх жилийн хугацаанд хосмог сургалтад хамрагдсан байна. Хосмог сургалтад хамрагдах элсэгчдийн тоо 20%-иар өссөн байна. Ахлах сургуулийн 200 сурагчид (тэдгээрийн 50% нь эмэгтэй) хүнд машин механизмын салбарт хөдөлмөр эрхлэх боломжийн талаарх мэдээллийг авсан байна. Сургалтын 2 байгууллага хосмог сургалтад хамрагдах оюутны тогтвортой менежментийн хөтөлбөртэй болсон байх юм байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVНийгэм

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, ой судлаач,...

Нийгэм

Баян-Өлгий аймгийн багш нарын монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувьтай гарчээ

Баян-Өлгий аймгийн төв, сум, багийн боловсролын салбарын 905 багшийг хамруулсан монгол хэлний...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...