Эхлэл Гадаад Японы алдартай “Sukiya” сүлжээ ресторан бүх салбараа түр хаалаа
ГадаадМэдээ

Японы алдартай “Sukiya” сүлжээ ресторан бүх салбараа түр хаалаа

Хуваалцах
Хуваалцах

Японы хамгийн том үхрийн махтай будаатай хоол борлуулдаг сүлжээ ресторан Sukiya эрүүл ахуйн асуудлаас болж, 2000 орчим салбарынхаа ихэнхийг түр хугацаагаар хаахаар болсноо зарлалаа.

Энэ шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь өнгөрсөн нэгдүгээр сард Тоттори муж дахь нэгэн салбарт мисо шөлөнд харх олдсон явдал болон өнгөрсөн баасан гаригт Токио хотын захын нэг салбараас шавьж илэрсэн явдал юм.

Sukiya компани гуравдугаар сарын 30-нд “Иргэдэд ихээхэн түгшүүр, төвөг удсандаа хүлцэл өчиж байна” хэмээн уучлал хүсжээ.

Иргэдийн бухимдлыг тайвшруулахын тулд тус компани X (хуучнаар Twitter) платформоор дамжуулан “Энэхүү нөхцөл байдлыг маш ноцтойгоор хүлээн авч, ариун цэвэр, аюулгүй байдлыг хангахад бүхий л хүчин чармайлтаа гаргана” хэмээн мэдэгджээ. Sukiya-ийн ихэнх салбарууд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл ариутгал, цэвэрлэгээ хийхийн тулд үйл ажиллагаагаа зогсоохоор болсон байна. Олон нийтийн сүлжээнд нэгдүгээр сараас хойш “мисо шөлтэй харх” гэсэн зураг тархсаар байсан ч Sukiya компани энэ явдлыг зөвхөн гуравдугаар сарын сүүлээр хүлээн зөвшөөрсөн нь иргэдийн бухимдлыг улам төрүүлжээ. Гуравдугаар сарын 22-нд гаргасан тус компанийн мэдэгдэлд уг асуудлыг ажилтны хайхрамжгүйгээс болсон гэж тайлбарлаж, цаашид хортон шавьж, мэрэгч амьтдаас урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Шавьжны халдвар илэрсэн Токио дахь салбарын хувьд тухайн үйлчлүүлэгчээс хүлцэл өчиж, төлбөрийг нь буцаан олгожээ. Одоогоор уг салбарт нарийвчилсан шалгалт явуулж байна.

2024 оны эхний байдлаар Sukiya компани Япон даяар 1,957 салбартай бөгөөд Хятад, Тайвань, Тайланд, Бразил зэрэг улсуудад 675 гадаад салбартай. Sukiya-ийн толгой компани болох Zensho Holdings Япон болон олон улсад хэд хэдэн сүлжээ рестораныг эзэмшдэг томоохон компани юм.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...