Эхлэл Мэдээ Цагийг урагшлуулж, хойшлуулах нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
Мэдээ

Цагийг урагшлуулж, хойшлуулах нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

Хуваалцах
Хуваалцах

Хавар, намартаа цагаар “оролддог” жишиг бий. Цагийн өөрчлөлт буюу цаг урагшлуулах, хойшлуулах нь хүний бие махбодод дараах сөрөг нөлөө үзүүлдэг.

Нойрны хэмнэл алдагддаг: Биологийн цагийг алдагдуулж, нойргүйдэл үүсгэх нь бий. Нойрны чанар муудаж, сэрэхэд ядарсан мэдрэмж төрнө.

Анхаарал, төвлөрөл буурдаг: Өдөр тутмын анхаарал, төвлөрөл сулрах нь ажлын бүтээмж буурах, авто осол гаргах эрсдэлтэй болгодог. Судалгаагаар цаг урагшилсны дараахан авто ослын тоо нэмэгддэгийг тогтоосон байдаг.

Зүрх, судасны өвчний эрсдэл нэмэгддэг: Цагийн өөрчлөлтийн дараа зүрхний шигдээс, цус харвалт нэмэгдэх магадлалтай гэж судлаачид үздэг. Ялангуяа өндөр настай, зүрх судасны өвчтэй хүмүүст илүү их сөрөг нөлөөтэй.

Дархлаа суларч, сэтгэл санаа тогтворгүй болдог: Биеийн хэмнэл өөрчлөгдөхөд стресс даавар (кортизол) ихэсч, сэтгэл гутрал, сэтгэл санааны тогтворгүй байдал үүсэх магадлалтай. Хүний бие шинэ хуваарьт дасах гэж дархлааны систем суларч, ядаргаа нэмэгдэж болзошгүй.

Биеийн бодисын солилцоонд нөлөөлдөг: Цагийн өөрчлөлт нь бодисын солилцоог удаашруулж, жин нэмэх, чихрийн шижин үүсэх эрсдэлтэй гэж үздэг.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...