Эхлэл Мэдээ СУРАГЧДЫН ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙГ САЙЖРУУЛНА
Мэдээ

СУРАГЧДЫН ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙГ САЙЖРУУЛНА

Хуваалцах
Хуваалцах

НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүд мэндийн үндэсний төв, Монголын хүүхдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй хүүхдийн таргалалтаас сэргийлэх чиглэлээр хүүхэд, залуучууд, гэр бүлд чиглэсэн эрүүл, шим тэжээллэг хооллолтыг дэмжих “FIX MY FOOD” компанит ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.

Тус үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, дунд ахлах ангийн сурагчдын хоол шим тэжээлийн байдлыг сайжруулах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 19-ний өдөр хуралдлаа. Тус ажлыг хэрэгжүүлэхээр дараах байгууллагууд хамтран ажиллана. Үүнд:

✅Ерөнхийлөгчийн Тамгын газар
✅Боловсролын яам
✅Эрүүл мэндийн яам
✅Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
✅Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар
✅Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
✅Шинжлэх ухаан, технологийн их сургууль
✅Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан
✅Дэлхийн Зөн Олон улсын байгууллага
✅Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
✅Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо хамтран ажиллана.

Сурагчдын хоол шим тэжээлийн нөхцөл, байдлын талаар дараах агуулгын хүрээнд мэдээлэл хийгдэж саналаа солилцлоо. Үүнд:

÷Өсвөр үеийн суралцагчдын хоол шим тэжээлийн судалгаа
÷Fix my food аяны хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээ
÷Сурагчдын хоол, шим тэжээлийн орчин нөхцөл байдал, ойлголт хандлага
÷Хоол шим тэжээлийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах ажлыг төлөвлөлөө.

Тус ажлын хэсэг хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах хүрээнд 2025 оныг дуустал ажиллана.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

Дулааны улиралд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу суррон, мопедын хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл...

Мэдээ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол буурчээ

Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын 2019 удаагийн аюулт...

МэдээӨв соёл

Солонгосын Бурханы шашинтны төлөөлөл Гандантэгчэнлин хийдэд зочлов

МБШТ-Гандантэгчэнлин хийд өнөөдөр гадаад харилцааны ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан...

Мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1756 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....