Эхлэл Мэдээ Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдүүдэд хамгийн өндөр байна
Мэдээ

Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдүүдэд хамгийн өндөр байна

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улсын хэмжээнд “ЭРҮҮЛ ШҮД – ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

ДЭМБ-ын статистик үзүүлэлтээр Дэлхий нийтэд бага болон дунд орлоготой орнуудын өсвөр насныхны 5-10% нь шүдээ ховор угаадаг эсвэл огт угаадаггүй гэсэн судалгааны дүн гарсан байна. Монгол Улсад нийт суралцагчдын 6.5% нь сүүлийн нэг сарын хугацаанд шүдээ огт угаагаагүй буюу өдөрт нэгээс цөөн удаа угаасан байна.

2024 оны үр дүнгээр 0-17 насны 3 хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролттой, шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77,4%-тай байна. Улсын хэмжээнд нийт 80.000 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна. Нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40,280 хүүхдээс 95,33% нь шүдний өвчлөлтэй байна. Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байна.

Амны хөндийн өвчлөлийг тууштай бууруулахад чиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан төдийгүй цаашдын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Хоёр сая төл бойжиж байна

МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ: Төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....