Эхлэл Мэдээ БОКСЫН СПОРТ “ЛОС АНЖЕЛЕС 2028” ОЛИМПЫН ХӨТӨЛБӨРТ БАГТЛАА
Мэдээ

БОКСЫН СПОРТ “ЛОС АНЖЕЛЕС 2028” ОЛИМПЫН ХӨТӨЛБӨРТ БАГТЛАА

Хуваалцах
Хуваалцах

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг 2028 оны Лос Анжелесийн олимпын наадамд оруулахыг зөвшөөрөв. Анх 2022 онд батлагдсан олимпын хөтөлбөрт бокс багтаагүй байсан ч өнгөрсөн сард “Дэлхийн бокс” байгууллага олон улсын спортын удирдах байгууллагаар түр хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн нь нөхцөл байдлыг өөрчилсөн байна.Энэхүү зөвлөмжийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны хуралдаанаар батлах шаардлагатай ч тус ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах эцсийн шийдвэр эерэг гарах нь тодорхой гэж үзэж байна.”Дэлхийн бокс”-ыг 2-р сард түр хугацаанд хүлээн зөвшөөрсний дараа бид энэ шийдвэрийг гаргах нөхцөл бүрдсэн. Хуралдаанаар хэлэлцэх ёстой ч энэ нь батлагдана гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн боксчид Лос Анжелесийн олимпод оролцох боломжтой болно” гэж Бах мэдэгджээ.ОУОХ 2019 онд Олон улсын боксын холбоо (IBA)-г засаглал, санхүү, шүүлт болон ёс зүйн асуудлуудаас болж эрхийг нь түдгэлзүүлснээс хойш өнгөрсөн хоёр олимпын тэмцээнийг өөрсдөө зохион байгуулж ирсэн.Мөн ОУОХ, IBA хоёр өнгөрсөн онд Парисын олимпын наадмын үеэр Алжирын Имана Халиф, Тайванийн Лин Ю-Тин нарын оролцоотой холбоотойгоор маргаантай асуудал үүсгэсэн байна.

IBA нь 2023 оны ДАШТ-ийн үеэр эдгээр тамирчны хүйсийн шалгуур хангаагүй гэх үндэслэлээр тэднийг тэмцээнд оролцох эрхгүй болгосон ч ОУОХ тэднийг зөвшөөрч, улмаар хоёулаа өөрсдийн жиндээ алтан медаль хүртсэн юм.”Дэлхийн бокс” нь 2023 оны 4-р сард байгуулагдаж, одоогоор 84 гишүүнтэй болоод байна. Өнгөрсөн сард ОУОХ тус байгууллагыг түр хугацаанд хүлээн зөвшөөрөх гол шаардлагуудыг хангасан гэж үзжээ.“Дэлхийн бокс”-ын ерөнхийлөгч Борис ван дер Ворст энэ шийдвэрийг “олимпын боксын хувьд маш чухал үйл явдал” хэмээн онцолж, спортын ирээдүйд нааштай өөрчлөлт авчирна гэж мэдэгджээ.”Олимпын хөдөлгөөний нэг хэсэг байх нь нэр төрийн хэрэг.

Хэрэв бокс LA 2028 олимпын хөтөлбөрт багтвал бид Олимпын хартийн үнэт зүйлсийг чанд мөрдөж, найдвартай, хариуцлагатай түнш байх болно” гэж тэр хэлсэн байна.ОУОХ-ны зүгээс зөвхөн “Дэлхийн бокс”-ын гишүүн үндэсний холбоодын тамирчид 2028 оны олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд эрхийн тэмцээнүүдийн товыг хараахан зарлаагүй байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...