Эхлэл Мэдээ “Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Мэдээ

“Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хуваалцах
Хуваалцах

“Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд боллоо.

“Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Шүүх шинжилгээний ерөнхий газар, АДРА Монгол олон улсын байгууллага зэрэг төрийн чиг үүргийн байгууллагын захирал, багш, мэргэжилтнүүд болон Япон улсын Ази Номхон далайн Рицүмэйкан их сургууль, Хирошима их сургуулийн Био анагаах, Эрүүл мэндийн шинжлэх ухааны төгсөлтийн дараах сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн профессор, судлаач нар оролцлоо.

Уг хэлэлцүүлэгээр Монгол Улсад амиа хорлолтын чиглэлээр эрүүл мэнд, хууль сахиулах, нийгмийн салбарт ажиллаж буй удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, бодлогын түвшинд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон. Энэхүү уулзалтын хүрээнд амиа хорлолтын шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, олон улсын болон дотоодын туршлагыг судлах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэв. Мөн цаашид хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, бодлогын баримт бичиг боловсруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Ингэснээр амиа хорлолтын түвшинг бууруулах, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, шаардлагатай арга хэмжээг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Сансрын нисэгчид таван сарын дараа эх дэлхийдээ буцаж ирлээ

Японы сансрын нисэгч Такуя Ониши болон АНУ, ОХУ-ын гурван хамтрагч нь 5...

ГадаадМэдээ

АНУ, Их Британийн тэргүүлэх дипломатчид Украины асуудлаар уулзав

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс болон Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...