Эхлэл Мэдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогоны дарга Идизода Файзали бараалхлаа
МэдээУлс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогоны дарга Идизода Файзали бараалхлаа

Хуваалцах
Хуваалцах

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли-гийн доод танхим – Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ. Мөн Тажикистан Улсыг бүс нутаг дахь манай уламжлалт найрсаг харилцаатай чухал түнш орон хэмээн үздэгээ онцлов.

Төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цахим хөгжил, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсныг хэллээ.Мөн Ерөнхийлөгч Э.Рахмоны хамт хамтын ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлсон хамтарсан мэдэгдэл гаргасанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.Дарга Идизода Файзали, Ерөнхийлөгчийн Тажикистан Улсад хийж буй төрийн анхны айлчлалд Тажикистаны төр, засаг, Парламент өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа тэмдэглэлээ.

Тэрбээр, энэ онд Тажикистан-Монголын Парламентын найрамдлын бүлгийг Парламентын Доод танхимд байгуулсан нь хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулахад чухал хувь нэмэртэй гэж үздэгээ хэлэв.Тажикистан Улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли нь хоёр танхимтай, 5 жилийн бүрэн эрх бүхий 96 гишүүнтэй.

Дээд танхим (Мажлиси Милли) нь 33 гишүүнтэй, доод танхим (Мажлиси Намояндогон) нь 63 гишүүнтэй юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...