Эхлэл Мэдээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга наадмын мэндчилгээ ирүүллээ
МэдээУлс төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга наадмын мэндчилгээ ирүүллээ

Хуваалцах
Хуваалцах

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,Танд Монгол Улсын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Үндэсний баяр бол тэмдэглэлт өдөр төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг эргэцүүлэн бодох боломж олгодог билээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс авахуулаад зөрчил мөргөлдөөн, өсөн нэмэгдэж буй нийгмийн тэгш бус байдал хүртэл олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй олон талт шийдэл шаардсан сорилтын тоо нэмэгдсээр байна.

Энэ бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас өнгөрсөн онд баталсан энх тайван, тогтвортой хөгжил, бүх нийтийн хүний эрхийг хангах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагаас урган гарсан “Ирээдүйн төлөөх гэрээ” баримт бичгийн үзэл санаа юм.

Энэхүү онцгой өдрийг нь тохиолдуулан Монголын ард түмэнд дахин баярын мэнд өргөн дэвшүүлж байна.

Эрхэмсэг Ерөнхийлөгч Та гүн хүндэтгэлийг минь хүлээн авна уу” гэжээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

БҮТЭН БИЧЛЭГ: УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Парламентын танхимд унав

Ж.Баясгалан: Төрийн ордонд ямар ч стандарт байхгүй. Тэр бүү хэл ялгаварлан гадуурхалт...

TVМэдээ

Д.Энхтуяа: Сэтгүүлчид үнэний талд зогссоныхоо төлөө хууль шүүхийн байгууллагын өмнө дуудагдах ёсгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 05 дугаар сарын 03-ны өдрийг дэлхийн...

Мэдээ

ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагаас гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын температур...