Эхлэл Мэдээ Ч.УНДРАМ: МИНИЙ БИЕ НААДМЫН ЗОХИОЛ, НАЙРУУЛГАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААГҮЙ
МэдээУлс төр

Ч.УНДРАМ: МИНИЙ БИЕ НААДМЫН ЗОХИОЛ, НАЙРУУЛГАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААГҮЙ

Хуваалцах
Хуваалцах

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ: Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа бол олон арван уран бүтээлчийн ур ухаан, сэтгэл зүрх, цаг хугацаа, хөдөлмөр зүтгэлийг шингээсэн нүсэр том бүтээл байдаг. Жил бүрийн наадмыг дэлхий нийтэд таниулах энэ үйл ажиллагаанд уран бүтээлчид маань хэдэн сарын өмнөөс эрчимтэй бэлтгэж, урлаг, соёлын үнэт өвийг өвлөж түгээхийн төлөө сэтгэл гарган ажилладагт гүн талархал илэрхийлье.

Наадмын нээлтийн зохиол болон холбогдох найруулга, дэглэлт нь олон сарын өмнө боловсруулагдаж, холбогдох шат дамжлагаар батлагдан түүх, соёл, урлагийн эрдэмтэн мэргэд зөвлөн хэрэгжүүлдэг. Миний бие 2025 оны 6-р сарын 17-ны өдөр буюу наадам болохоос 23 хоногийн өмнө Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон бөгөөд тухайн үед нээлтийн зохиол, бэлтгэл ажил бүрэн төлөвлөгдсөн, батлагдсан байдалтай байсан.

Иймд миний зүгээс энэхүү ажилд нэмэлт санал, өөрчлөлт оруулаагүй болохыг хүндэтгэлтэйгээр мэдэгдэж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Бидэнд зовлон байна. Тэр зовлонгийн шалтгаан нь ёсзүйгүй, сахилга хариуцлагагүй байдал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулганы нээлтэд үг хэллээ. У.ХҮРЭЛСҮХ: Бурханы сургаальд...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

TVУлс төр

Ерөнхийлөгч: “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч А.Чимгээ Нийтийн аж ахуйн үйлчилгээний Техник, мэргэжлийн сургууль төгссөн....