Эхлэл Мэдээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-д зочиллоо
МэдээУлс төр

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-д зочиллоо

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, технологийн дээд сургуулийн харьяа “Монгол Коосэн” технологийн коллежид зочиллоо.Эзэн Хаан Нарүхито коллежийн механик инженерчлэлийн ангиар зочлон багш, сурагчидтай уулзаж, чөлөөт ярилцлага хийлээ.“Монгол Коосэн технологийн коллеж” нь Японы “коосэн” технологийн коллежийн хөтөлбөрийг загвар болгон технологи, инженерийн сургалт, судалгаа, аж үйлдвэрлэлийн салбарт “ноу-хау” нэвтрүүлдэг.Суурь боловсролтой хүүхэд, залуучуудыг 5 жилийн хугацаанд сургаж инженер бэлтгэдэг юм.Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хооронд 2014 онд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсролын яамнаас “Инженер, технологийн дээд боловсрол” (1000 инженер) төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.Манай улсад нэн шаардлагатай өндөр ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын чанарыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг шинэчлэн сайжруулах төсөл хэрэгжүүлдэг.

Төслийн хүрээнд бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 292, “коосэн” хөтөлбөрөөр 177, магистр 37, доктор 104, зэргийн бус богино хугацааны сургалтаар 488, нийт 1,098 оюутан, багш судлаач Японд боловсрол эзэмшиж, төгсөгчдийн 96 хувь нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна.Одоогийн байдлаар Улаанбаатар хотноо ШУТИС-ийн харьяа “Технологийн коллеж”, “Монгол Коосэн технологийн коллеж”, “Шинэ Монгол технологийн коллеж” гэсэн гурван “коосэн” байдаг.

Мөн Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймагт гурван “коосэн” үйл ажиллагаа явуулж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

ЗГ: Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа

Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн...

Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...