Эхлэл Мэдээ Тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар ЗГ, Монголбанк санал нэгдлээ
МэдээУлс төр

Тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар ЗГ, Монголбанк санал нэгдлээ

Хуваалцах
Хуваалцах

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцлаа. Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гаригт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

TVУлс төр

ЗГ: Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа

Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн...